Онгоцнуудыг Беларусийн нутаг дэвсгэрээр дамжин нисэхгүй байхыг уриаллаа

Twitter Print
2021 оны 05-р сар 25-нд 09:36 цагт
Мэдээний зураг,

Европын холбооны зөвлөл Европын холбоонд үйл ажиллагаагаа явуулдаг агаарын тээврийн компаниудад Беларусийн нутаг дэвсгэрээр аль болох дамжин нисэхгүй байхыг уриалжээ. Энэ нь Беларусийн эрх баригчид Афинаас Вильнюс чиглэлд нисч байсан Ryanair компанийн зорчигч тээврийн онгоцыг Минск хотын онгоцны буудалд хүчээр буулгасан явдалтай холбоотой аж.

Түүнчлэн Европын холбооны зөвлөл Беларусийн агаарын тээврийн компаниудын онгоцнуудыг Европын холбооны агаарын хилээр нэвтрүүлэхгүй байх, Европын холбооны нисэх онгоцны буудлуудад хүлээн авахгүй байхад шаардлагатай арга хэмжээнүүдийг авахаар бэлтгэж байгаа аж.

Европын холбооны удирдлагууд Олон Улсын Иргэний Агаарын Тээврийн байгууллагаас Минскт болсон явдлыг даруй шалгаж эхлэхийг шаардаад байна. Афинаас Вильнюс чиглэлтэй нисч байсан Ирландын агаарын тээврийн Ryanair компанийн зорчигч тээврийн онгоц өнгөрсөн ням гарагт Беларусийн нийслэл Минск хотын нисэх онгоцны буудалд газардсан билээ. Тус онгоцонд Беларусьт эрэн сурвалжлагдаж байсан сөрөг хүчний сэтгүүлч Роман Протасевич зорчиж байсан ба Беларусийн эрх баригчид онгоцны багийнханд онгоцонд нь тэсрэх бөмбөг байж болзошгүй хэмээн мэдэгдэн, Минскт газардахыг шаарджээ.

Онгоц Минскт газардсаны дараа Беларусийн аюулгүй албаныхан Роман Протасевичийг баривчилжээ. Литва улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Аста Скайсгиритегийн мэдээлснээр онгоцыг замаас нь эргүүлж, Минскт буулгахын тулд Беларусийн эрх баригчид Миг-29 сөнөөгч онгоц, Ми-24 цэргийн нисдэг тэрэг зэргийг ашиглажээ.

Түүнээс гадна Роман Протасевичээс гадна дээрх онгоц эцсийн зогсоол болох Вильнюст буух үед Роман Протасевичээс гадна 5 зорчигч онгоцонд байгаагүй асуудлыг Литвийн Цагдаагийн газрын Эрүүгийн гэмт хэрэг хариуцсан албаны дарга Роландас Кискис мэдэгджээ.

Ryanair компанийн захирал Майкл О'Лери онгоцыг нь Беларусийн засгийн газрын дэмжлэгтэйгээр барьцаалсан гэж үзэж буйгаа илэрхийлсэн ба түүний хэлж байгаагаар онгоцонд Беларусийн тагнуулын албаныхан зорчиж байсан байх магадлалтай аж.

Беларусийн Ерөнхий прокурорын газар 2020 оны 11-р сард Польшийн Хууль зүйн яамнаас Беларусьт болсон олон нийтийн үймээн самууныг зохион байгуулж, өдөөн хатгасан хэргээр Роман Протасевичийг баривчилж, Беларусийн талд шилжүүлж өгөхийг хүсчээ.

Эх сурвалж: https://www.interfax.ru/world

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Холбоотой мэдээлэл:

-Сөрөг хүчний сэтгүүлчийг баривчлахын тулд зорчигч тээврийн онгоцыг Минскт буулгажээ http://mongolcom.mn/read/2767

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.