Норвеги эр 22 америк долларыг 850 мянган америк доллар болгожээ

Twitter Print
2013 оны 10-р сар 31-нд 13:36 цагт
Мэдээний зураг,

Дөрвөн жилийн өмнө Кох гэгч Норвеги эр 22 америк доллараар 5000 ширхэг Биткойн худалдаж авчээ. Биткойн гэдэг нь 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа цахим түрүүвчний үйлчилгээ юм. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Биткойн хэрэглэгчдийн тоо эрс нэмэгдэж, хувьцааны үнэ өсчээ. Энэхүү цахим түрүүвчний нэг онцлог нь хамгийн бага татвар төлж өөрийн хүссэн бараагаа интернетээр худалдаж авах боломжийг хэрэглэгчдэд санал болгодог. Норвеги эрийн дөрвөн жилийн өмнө авсан 5000 ширхэг Биткойн өнөөдөр 850 мянган америк долларын үнэ хүрчээ. 29 настай тэрээр "Би саяхан Биткойны үнэ эрчтэй өсөж байгааг сэтгүүл дээрээс уншсан. Тэгээд дөрвөн жилийн өмнө авч байсан Биткойн маань 850 мянган долларын үнэ хүрэхийг ойлгосон. Би энэ мөнгөнөөсөө татвараа төлөөд дараа нь Ослогийн баячуудын хороололд сайхан байшин худалдаж авах боломжтой болсон." гэжээ.

Мөн тэрээр "Би хэзээ ч ийм зүйл болно гэж төсөөлж байсангүй. Заримдаа цахим түрүүвчнийхээ нууц үгийг мартчихдаг байсан. 2009 онд анх интернет ухаж байгаад өөртөө хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэж бодсон юм. Гэтэл ийм зүйл болчихлоо." гэсэн байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.