Тэвчээртэй байх нь өөрийгөө илүү ухамсартайгаар үнэлэх гол чанар

Twitter Print
2022 оны 12-р сар 13-нд 11:31 цагт
Мэдээний зураг,

Тэвчээртэй байх

Орчин үеийн нийгэмд бид бүхнийг хялбар сурч үр дүнгий нь хурдтай харахыг хүсдэг. Гэвч сүүлийн үеийн ололт амжилтуудаасаа хоцрохгүйн тулд байнга дарамт шахалтад орж үүнээс хоцрох вий гэсэн айдас байнга дагалдаж байдаг ч үр дүнд хүрэхээр яардаг.

Бид энэ бүгдэд чин сэтгэлээ зориулахыг хүсвэл эдгээр асуудлыг анхаарч үзэх хэрэгтэй.

Ийм нөхцөлд тэвчээр гаргах нь өөрийгөө илүү ухамсартайгаар үнэлэх ёстой гол чанаруудын нэг нь тэвчээр юм.

Бид тайван замаар хамтдаа амьдрах арга замыг олохыг хүсч байвал тэвчээртэй байх хэрэгтэй.

Тэвчээртэй байх үедээ бид юу хийдэг вэ?

Бие, сэтгэлийн байдлаа хянах замаар тэвчээр гаргах нь зүгээр л сөрөг эсвэл идэвхгүй зүйл үү? Эсвэл хүч чадлаа сэргээх боломж уу гэдгийг ойлгох явдал юм.

Хүн тэвчээртэй байх үедээ дотоод хүч чадлыг олж авдаг бөгөөд хамгийн чухал нь энэ мөчийг өөрийнхөөрөө төгс гэдгийг ойлгоход хүргэдэг.

Бид ямар нэгэн зүйлийг дуусгахыг хүсч эхлэх эсвэл бидний дараагийн зүйл юу байх ёстой гэж бодож эхлэх тэр мөчид бид яг одоо байгаа цаг үеийн байдлаа алддаг.

Тэвчээргүй байдал нь одоо болж буй зүйлээс биднийг зайлуулдаг. Нөгөө талаар, тэвчээр бол бидний хажууд, одоо ч гэсэн амьдралын бүх мөчид байдаг л зүйл.

Тэвчээр гэдэг бол бүхнийг чимээгүй хүлээн зөвшөөрөх ёстой үйлдэл биш.

Доромжлол болон ёс суртахуунгүй муухай үйлдэлийн ямар ч тохиолдолд буулт хийх тухай ойлголт ч биш юм.

Тэвчээр гэдэг нь тэнцвэрт байдалд саад болж буй нөхцөл байдалд сэтгэлийн тэнцвэрт байдлыг хадгалах чадвар юм.

Тэвчээр бол замд янз бүрийн саад бэрхшээл тулгарвал зорилгодоо хүрэх чадвар юм.

Тэвчээр бол уйтгар гунигтай үед сэтгэлээ хатамжлан барих чадвар юм.

Тэвчээр бол ялах хүртлээ бэрхшээл бүхнийг даван туулах чадвар, эр зоригийн нэг хэлбэр бүхнийг багтаасан хүчирхэг тэсвэр юм.

Өөрийгөө эмчлэх

Р.СайханУул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.