НҮБ Голландчуудын олон зуун жилийн турш тэмдэглэж ирсэн Шинэ жилийн баярыг хориглох шийдвэр гаргажээ

Twitter Print
2013 оны 11-р сар 01-нд 07:30 цагт
Мэдээний зураг,

Тун удахгүй дэлхий нийтээрээ Шинэ жилийн баярыг тэмдэглэнэ. Европийн олон оронд энэ баярыг 12-р сарын дундуур тэмдэглэж эхэлдэг. Харин Голландад бүр эрт буюу 11 сарын сүүлээр тэмдэглж эхэлдэг онцлогтой. Гэтэл НҮБ Голландчуудын олон зуун жилийн  турш тэмдэглэж ирсэн энэ баярыг хориглох шийдвэр гаргажээ.

Голландчууд Санта Клаусыг арай өөрөөр буюу Ариун Николас гэж нэрлэдэг. Түүнийг Газар дундын тэнгисээс буюу Туркийн Анталяа хотоос Голландыг зорьж ирдэг гэдэгт итгэдэг юм. Голланд хүүхэд бүр Ариун Николаст хэд хэдэн удаа захидал бичин, жил бүрийн өвөл түүний ирэхийг хүлээдэг. Эцэг эхчүүд хүүхдүүддээ жилийн турш томоотой байж, хичээлээ сайн давтвал Sinterklaas баярыг тэмдэглэх амлалт өгдөг. Ингээд 11-р сарын дунд үе ирэхэд цагаан морьтой, хар арьстай туслахуудаа дагуулсан Ариун Николас Голландад ирдэг. Тэр мориороо биш уур савсуулсан хөлөг онгоцоор тэнгис далайг гатлан ирнэ. Түүний хөлөг хүүхдүүдийн бичсэн захидалд хүссэн тоглоомуудаар дүүрэн. Албан ёсны угталтыг зохион байгуулах хотыг жил бүр ээлжээр сонгодог. Хотын дарга нар, иргэд Ариун Николасыг даланй боомт дээр хөл хөөртэй угтан авна. Энэ ажиллагааг телевизүүд шууд дамжуулан үзүүлнэ. Үүнээс гадна хот тосгон бүр адилхан угтах ажиллагааг зохион байгуулна. Ингээд үнээс хойш хаа сайгүй улаан хувцастай, урт сахалтай, том таяг барьсан Ариун Николас газар сайгүй харагдана. Түүнийг шуудай дүүрэн бэлэг барьсан хар арьстай туслахууд нь дагаж, тэд эмнэлгүүд, сургуулиудаар явж бэлэг тараана. Ингээд 12-р сарын 5 болоход энэ баярын хамгийн сайхан үе ирнэ. Энэ өдрийн орой хүүхдүүд гэрийнхээ пийшингийн өмнө гутлаа тавьж, дотор нь Ариун Николасын моринд зориулж, лууван, чихэр үлдээнэ. Шөнө болоход Ариун Николас яндангаар бууж ирээд, хүүхдүүдийн бэлгийг үлдээдэг гэж үздэг юм. Иймд хүүхдүүд өглөө болохыг догдлон хүлээнэ. Томчууд ч энэ тоглоомонд дуртайяа оролцоно. Тэд хүүхдүүдээ хараад хүүхэд насаа дурсана. Тэд хэдэн өдрийн өмнөөс хүүхдүүдийн хүссэн бэлгийг худалдан авч бэлтгэл хангана. Өглөө эрт бүгд хамтдаа босоод шуудайтай бэлгээ задалдаг. Харин 12-р сарын 6 болоход Ариун Николас өөр газрын хүүхдүүдийг баярлуулахаар Газар дундын тэнгисийн эрэг дээрх эртний, үзэсгэлэнт Мира хотыг зорино.

Гэтэл одоо Голландчуудын энэхүү үлгэрийн мэт баярыг хориглож болзошгүй байна. Учир нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, боолын ёс энэ баярт нэвт  шингэсэн гэж НҮБ үзжээ. Тус байгууллагын цөөнхийн эрхийг хамгаалах, ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг ажилладаг мэргэжилтнүүд энэ саналыг гаргажээ. Тэд хар арьстай туслахуудын талаар иргэдээс гомдол хүлээн авсан тул Голландад ирж, байдалтай нь танилцсан юм байна. Ажлын хэсгийн ахлах Verene Sheperd, “21-р зуунд Голландчууд боолын ёсыг сурталчилсаар байна. Би Голландад амьдардаг байсан бол их л гомдох байсан. Иймд Голландын эрх баригчид энэ баярыг нэн даруй хориглох ёстой.” гэжээ. Тэрээр Ямайк хүн юм.

Харин Голландын Ерөнхий сайд Mark Rutte, “Энэ баяр бол нийгмийн чухал сэдэв. Иймд Засгийн газартай холбоогүй. Мөн энэ баярт арьс өнгөөр ялгаварласан зүйл байхгүй” гэсэн байна. НҮБ дах Голландын төлөөлөгч мөн л адилхан үзэл бодолтой байна. Тэрээр, “Энэ бол хүүхдийн баяр. Гол зориглго нь тэдэнд бэлэг өгч, баярлуулах” гэжээ. Ихэнх Голландчууд ч мөн л ийм бодолтой байна. Тэд хүүхдүүд нь хар арьстай туслах Петрт их хайртай, харин ч ингэснээр тэд хар арьстнуудад эерэг ханддаг, мөн ийм хандлагатай өсдөг гэжээ.

Голландад Ариун Николас Этиоп улсаас хар арьстай, боол хүүхдүүдийг худалдан авч, удалгүй тэднийг суллан, боолын худалдааны эсрэг тэмцдэг гэдэгт яриа ч ихээхэн газар авсан байдаг. Ямартаа ч Голландчууд 1400 оны үеэс Шинэ жилээ тэмдэглэсээр ирсэн байраа сууриа хамгаална, энэ байр үлдэх ёстой, харин НҮБ-ыг татан буулгая гэж ярьцгаах болжээ. Голландчууд хүүхдүүддээ Ариун Николас одоогийн Туркийн газар нутагт орших эртний Мира хотод амьдардаг. Ариун Николас хүүхдүүд, яндан цэвэрлэгчид, онгон охид, аялагчид, далайчдад маш их тусалдаг тухай үлгэрийг ярьж өгдөг байна.

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.194.114) 2013-11-03 21:23
      • 0
      • 0

      Sonin l medee baina. Ulamjlal orchin uyd zohitsoldohgui baigaa yum bna.

      Хариулах