Мюррай “Мадридын нээлттэй тэмцээн”-ийг орхилоо

Twitter Print
2014 оны 05-р сар 09-нд 14:45 цагт
Мэдээний зураг,

Талбайн теннисний Мадридын нээлттэй тэмцээн үргэлжилж байна. Их Британийн теннисчин Энди Мюррай, Сантиаго Жиралдод хоёр үеийн тоглолтонд хожигдож тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон бол аваргаа хамгаалан оролцож байгаа Испанийн Рафаел Надаль ялалт байгуулсанаар тус тэмцээний шөвгийн наймд шалгарсан байна.

Уимбледоны аварга  Мюррай нэг сар гаруй хугацаанд амарсаны эцэст Мадридын нээлттэй тэмцээнд оролцож байгаа билээ. Тэмцээний өмнөх тойрогт Алмагрог буулгаж аван хүчтэй байгаагаа харуулсан хэдий ч энэ удаад Жиралдог барсангүй хоёр үеийн тоглолтонд 6-3, 6-2-оор ялагджээ. Харин Жиралдогийн хувьд энэхүү ялалт нь түүний карьер дахь дэлхийн чансааны топ-10 болон түүнээс дээш байранд эрэмбэлэгддэг теннисчнийг анх удаагаа ялж байгаа тохиолдол болж байна. Эхний сетэд Британи залуу нэг л учраа ололгүй тоглож байсан нь Колумбийн теннисчний хувьд олз болж ялалт байгуулсан. Харин хоёрдахь сетэд Мюррайг арай өөр тоглолт үзүүлнэ гэдэгт найдаж байсан ч харамсалтай нь ялагдлаа. Өнгөрсөн сард болсон Барселона-ийн нээлттэй тэмцээний шигшээд Нишикорид ялагдсан Жиралдо одоо шөвгийн наймд Роберто Баутиста Агуттай тулах болно. Тэрээр Лукасц Куботыг 6-4, 6-2-оор ялжээ. 

Харин дэлхийн тэргүүн теннисчин Испанийн Рафаел Надаль энэ жил Монте Карло болон Барселонагийн тэмцээний шөвгийн наймд дараалан ялагдал хүлээгээд байсан. Тус тэмцээний 3 удаагийн аварга Надаль, Ниеминенийг тун хялбар буулгаж авсанаар дараагийн шатанд шалгарлаа. Тэрээр шөвгийн наймд Томаш Бердыхтэй учраа таарна. Мадридын нээлттэй энэхүү тэмцээн бол оны хоёр дахь их дуулга Роллан Гарросын өмнөх томоохон сорилт болж байгаа нь тодорхой. Надалийн хувьд францын нээлттэй тэмцээнд хэрвээ түрүүлж чадвал  ес дөх түрүүгээ авч рекорд тогтоох боломжтой. Гэхдээ дэлхийн чансааг тэргүүлж Надаль 2014 он гарсанаар ердөө нэг л тэмцээнд түрүүлээд байгаа нь өнгөрөгч 2 сард болсон Рио Де Жанейрогийн тэмцээн юм.

Round three results

Roberto Bautista (Spain) beat Lukasz Kubot (Poland) 6-4 6-2

10-Kei Nishikori (Japan) beat 8-Milos Raonic (Canada) 7-6(5) 7-6(5)

6-Tomas Berdych (Czech Republic) beat 12-Grigor Dimitrov (Bulgaria) 3-6 6-3 6-2

Ш. Анхбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.