Эмэгтэйчүүдийн Тур: Росселла Ратто хоёр дахь гараанд түрүүлж, нийлбэр цагаар тэргүүлж эхэллээ

Twitter Print
2014 оны 05-р сар 09-нд 15:12 цагт
Мэдээний зураг,

Британийн тур эмэгтэйчүүдийн дугуйн олон өдрийн тэмцээн анх удаа зохиогдож байна.  Тэмцээний 2 дахь гараа явагдаж Итали дугуйч Россела Ратто тус гараанд түрүүлсэнээр тэмцээнийг нийлбэр цагаар тэргүүлж эхэллээ.

Эмэгтэй дугуйчдын нийт 14 мэргэжлийн багуудаас 11 нь оролцож байгаа энэ тэмцээнд нийтдээ 96 тамирчин таван өдрийн турш өрсөлдөх юм. Энэхүү тэмцээнд Британийн тамирчин Трак дугуйн олимпийн аварга Кинг болон Лаура Тротт, мөн Голландын тамирчин олимпийн хошой аварга Марианне Вос олимпийн мөнгөн медальт Лиззие Армистийд нарын олон шилдэг тамирчид оролцож байна. Эмэгтэйчүүдийн тур тэмцээний хоёр дахь гараанд Эстадо де МексикоФарен багийн Итали дугуйч Россела Ратто түрүүлсэн бол түүнтэй адил 3 цаг 2 минут 2 секундын амжилт үзүүлсэн Астана багийн Итали бүсгүй Сюзанна Зорзи хоёрдугаар байранд оржээ. Олимп болон дэлхийн аварга Голланд бүсгүй Марианне Вос тэргүүлэгчээс 6 секунд алдаж гуравдугаар байранд орсон байна.

Косби тосгоноор дайрч өнгөрсөн энэхүү гараанд нутгийн тамирчин Люси Гарнер Британийн бүсгүйчүүдээс хамгийн өндөр амжилт үзүүлж тавдугаар байранд оржээ. 118.5 км үргэлжлэх хоёр дахь гараанд Итали бүсгүйчүүдийн хооронд хамгийн сонирхолтой өрсөлдөөн болж, 20 настай залуу тамирчин Ратто тэргүүллийг гартаа авсан. Тэмцээний нийлбэр цагаар мөн тус хоёр дугуйч тэргүүлж байгаа бөгөөд  Ратто 5 секунтээр Зорзигоос илүү байгаа юм. Харин тэмцээний эхний гараанд түрүүлээд байсан Швед бүсгүй Эмма Ёоханссон тус гараанд 11-р байранд орсоноор нийлбэр цагаар дөрөвдүгээр байранд ухарч тэргүүлэгчээс 7 секундын алдагдалтай явж байна.

Ш. Анхбаяр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.