Орон сууцны нэг хороололд 5 хүн коронавирусын халдвар авсан нь мэргэжилтнүүдийг түгшээж байна

Twitter Print
2020 оны 05-р сар 11-нд 13:56 цагт
Мэдээний зураг,

Коронавирусын халдварын голомт болсон БНХАУ-ын Ухань хотод хөл хориог сулруулсанаар хойш 1 сарын дараа халдвар нэг орон сууцанд амьдардаг хүмүүст тархсан тохиолдол бүртгэгджээ. Үүнтэй холбоотойгоор коронавирусын халдвар дахин бүр өргөн хүрээг хамран тархаж болзошгүй гэдгээс мэргэжилтнүүд эмээж байна.

БНХАУ даяар коронавирусын цар тахалтай холбоотойгоор тогтоосон хорио цээрийн дэглэмээ сулруулж, иргэд ажилдаа явж, аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа нээж байгаа энэ үед халдварын голомт дахин үүссэн нь эрх баригчдын санааг зовоож байна. Энэ даваа гарагт Уханьд бүртгэгдсэн коронавирусын халдварын 5 тохиолдол бүгд нэг орон сууцны хороололд амьдардаг иргэдээс гарчээ. Эдгээр 5 хүний нэг нь өнгөрсөн ням гарагт коронавирусын халдвартай гэж бүртгэгдсэн 89 настай эрэгтэйн эхнэр аж.

БНХАУ-д коронавирусын халдвар авсан 82 918 тохиолдол бүртгэгдээд байгаа ба эх газрын Хятадад уг вирусын халдварын улмаас 4633 хүн нас бараад байшаа билээ. Шинж тэмдэг илрээгүй ч халдвартай нь тогтоогдсон хэдэн зуун иргэнийг хяналтанд авсан тухай Уханий эрүүл мэндийн газраас мэдээлжээ. Хятадууд коронавирусын шинжилгээнд олон хүнийг хамруулж, хөл хорио тогтоосны ачаар халдварын тархалтыг хяналтандаа авч чадсан ба өнгөрсөн 2-р сард л гэхэд халдвар авсан тохиолдол өдөрт л хэдэн мянгаараа бүртгэгдэж байсан юм. БНХАУ-ын эрх баригчид энэ баасан гарагт хийсэн мэдэгдэлдээ кинотеатр, музей, соёл амралтын төвүүдийг шат дараатайгаар нээнэ гэдгээ мэдэгдсэн юм.

Wuhan reports first coronavirus cluster since lifting of lockdown ...

Иргэдийн зүгээс эдгээр газруудаар үйлчлүүлэхдээ урьдчилж захиалга өгч, бүртгүүлэх шаардлагатай ба дээрх газрууд нэг удаадаа үйлчлүүлэх иргэдийн тоог хязгаартай байлгах гэнэ. Шанхай хотод шөнө орой ажилладаг зарим үйлчилгээний төвүүд дахин үүд хаалгаа нээгээд байна. Сүүлийн 2 сард БНХАУ-д бүртгэгдсэн халдварын тохиолдлууд ихэнхдээ орон сууцны хороолол эсвэл эмнэлэгт бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.