Богд уулын арын хэсгээр Налайх хүртэл дугуйн замтай болно

Twitter Print
2020 оны 04-р сар 20-нд 15:18 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн авто зам хөгжлийн газраас 2020 онд авч хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнүүдийг танилцуулахдаа шинээр дугуйн зам барих төслийн талаар дараах мэдээллийг өглөө.

Дугуйн 52 км шинэ замыг хатуу хучилттай буюу асфальтаар хийнэ. Өмнө нь тэмдэг тэмдэглэгээгээр хийх үед будаг нь ховхрох, гандаж харагдахгүй болох зэрэг сөрөг талууд байсан бол энэ удаад дугуйн хатуу хучилттай зам тавьснаар дээрх дутагдал гарахгүй юм. Мөн Богд-Уулын арын хэсгээр Налайх хүртэл дугуйн зам барина. Ингэснээр мэргэжлийн дугуйчид болон иргэд дугуйгаар зорчих, Налайхаас иргэд заавал нийтийн тээвэр, өөрийн автомашинаар зорчих шаардлагагүй болно гэлээ. 

Нийслэлийн иргэдийн 

 
  • 39.3 хувь нь автобус, нийтийн тээврийн хэрэгслээр 
  • 6.5 хувь нь алхдаг 
  • 2.6 хувь нь таксигаар 
  • 2.4 хувь нь унадаг дугуй болон мотоцикль, мопидоор зорчиж байгаа бол 
  • Хувийн автомашинаар 49.2 хувь нь зорчиж байна.

Энэ тооцоонд үндэслэн замын түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулах зорилгоор дугуйн замыг түлхүү хөгжүүлэх нь зүйтэй хэмээн холбогдох албаныхан үзжээ. 

Дугуйн замыг А, Б бүс буюу хотын төв хэсгээр хийх юм байна. 

 

Дугуйн замын чиглэлүүд:

/Зураг дарж томоор үзнэ үү/

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.