
Илон Маск Твиттер компанийн ажилчдад олон цагаар, өндөр ачаалалтай ажиллахад бэлэн байхыг анхааруулж, тийм нөхцөлд ажиллахыг зөвшөөрөхгүй бол ажлаасаа гарахыг зөвлөжээ.
Твиттер компанийг өнгөрсөн сард худалдаж авсан тэрээр дээрх шаардлагаа тус компанийн ажилчдад явуулсан цахим шуудангаар илгээсэн ба энэ пүрэв гараг гэхэд тус компанийн ажилчид уг шаардлагыг зөвшөөрсөн эсэхээ мэдэгдэх ёстой аж. Уг шаардлагыг зөвшөөрөөгүй ажилчдад 3 сарын цалинтай тэнцэх нөхөн олговор олгон, ажлаас нь халах аж.
Илон Маск Твиттер компанийн ажилчдад илгээсэн захидалдаа компаниа амжилтанд хүргэхийн тулд ажилчдадаа хатуу шаардлага тавина гэжээ. Үүнд уртасгасан цагаар, өндөр ачаалалтай ажиллах зэрэг багтах ба компанидаа хүлээн зөвшөөрөгдөхийн тулд онцгой үр бүтээлтэй ажиллах ёстой гэдгийг онцолжээ.
Дэлхийн хамгийг чинээлэг хүмүүсийн жагсаалтыг тэргүүлэгч Илон Маск Твиттер компанийг худалдан авахдаа тус компанийн ажилчдын талыг цомхотгоно гэдгээ мэдэгдсэн билээ. Түүний тайлбарласнаар Твиттер өдөрт 4 сая ам. долларын алдагдалтай ажиллаж байгаа нь түүнд сонголт үлдээгээгүй аж.
Түүнчлэн тэрээр Твиттер компанийн ажилчид цаашид гэрээсээ ажиллах боломжгүй болж байгааг, компанийн хувьд "хэцүү цаг үе" ирж байгааг анхааруулжээ.
Илон Маскийн тавьж буй шаардлагын дагуу Твиттерийн ажилчид долоо хоногтоо 40-өөс багагүй цаг ажиллах ёстой болж байгаа юм. Илон Маскийн хэлж байгаагаар дэлхийн эдийн засгийн өсөлтийн удаашрал нь Твиттер компанийн зар сурталчилгаанаас олж буй ашиг орлогт хүчтэй нөлөөлөх аж.
Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla, сансрын SpaceX компаниа удирдахын зэрэгцээ Илон Маск сүүлийн хэдэн долоо хоног Твиттер компанийн бүтцийг өөрчлөхөөр шаргуу ажиллаж байгаа ба энэ долоо хоногтоо багтан шинэ бүтцээ танилцуулна гэжээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Lopez
(149.34.244.151) 2023-01-03 00:16Найдвартай хүмүүсийн хооронд мөнгөний зээлийн санал. Санхүүжүүлэх хувийн төсөлтэй эсвэл мөнгө зээлэх шаардлагатай үед. Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй имэйлээр холбогдоно уу. lopezsiara27@gmail.com lopezsiara27@gmail.com
Хариулах
DR. PRADHAN
(102.89.22.40) 2022-11-20 03:55БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах