
АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙГ ЯАЖ БУУРУУЛЖ БОЛОХ ВЭ?
/миний хувийн бодол/
*ЗАМЫН ХѲДѲЛГѲѲНИЙ СОЁЛ
1. Үргэлжилсэн цагаан шугамыг дураараа давдагийг болиулчих
2. Зэрэгцсэн 2 машин явдаг зам дээр 3 машин зэрэгцэж явдагийг болиулчих
3. 2-р эгнээнээс шууд эргэдгийг болиулчих
4. Туслах замаас дур зоргоороо дайрч ордогийг болиулчих
5. Улаан гэрлээр уургын морь шиг дайрч ордогийг болиулчих
6. Зурх нь хѳѳрѳѳд хурд хэтрүүлдэгийг болиулчих
7. Явган хүний гарц харахаараа хурдаа нэмж дайрчих шахдагийг болиулчих
8. Бүрэн бус техниктэй замын хѳдѳлгѳѳнд ордогийг болиулчих
Шийдлүүд нь:
-Монголд яагаад “Тээврийн” буюу “Замын цагдаа” байдаг вэ? Тэд ажлаа хийхгүй байна. Тэдний үндсэн үүрэг нь замын хѳдѳлгѳѳний аюулгүй байдал болоод соёлыг нэвтрүүлэх ажил шүү дээ. Хэдэн сарын турш тэд энэ үүргийг биелүүлж дадах хүртэл байнга ажиллах ёстой. Эхлээд иргэдийг дарамтлах бус анхааруулж сануулна, бас сургана
-Замын аюулгүй байдал болоод соёлыг олон нийтэд сургаж дадах хүртэл, сурталчилгааг бүх хэвлэл болон ТВ үүдээр тасралтгүй явуулж иргэдийг сургах хэрэгтэй
-Mэргэжлийн байгууллагууд нь замын цагаан шугамуудыг тодотгож, замын тэмдэг тэмдэглэгээгээ жолооч харж болох бүх газруудад байрлуулан тэднийг суралцаж дадах хүртэл хянах шаардлагатай
-Замын аюулгүй байдал болон соёлын дүрэм журмыг зѳрчсѳн тохиолдолд тэднийг ѳндѳр мѳнгѳн дүнгээр торгох ёстой. Хэрвээ торгуулиа тѳлѳхгүй бол “ѳршѳѳл үзүүлэх” бус:
1. Toргуулиа нэг сарын дотор тѳлѳѳгүй бол дараа сараас 2 дахин нэмэгдүүлнэ
2. 3 сарын дотор тѳлѳѳгүй бол жолоодох эрхийг нь цуцална
-Техникийн болон утааны үзлэгийг хувийн хэвшилд шилжүүлж, уг газраар оношлуулсан машин авто осолд орвол тэдэнтэй хариуцлага тооцдог болох хэрэгтэй
Олон нийтийн эрх ашгийн тѳлѳѳ тухайн иргэн хариуцлага хүлээх ёстой болохоос бус зѳвхѳн ѳѳрийн хүссэн дур зоргоороо байх эрхгүй. Иргэн бүрийг хариуцлагатай болгохын тулд тэдний “талх” тай нь ярихаас ѳѳр сонголт үгүй. Хүн бүр эрхээ эдлэхээс гадна үүргээ биелүүлэх ёстой. Зѳрчүүлэх гэж дүрэм журмыг зохиодоггүй.
*НИЙТИЙН ТЭЭВЭР
1. Хуучин автобуснуудаа шинэчилчих
2. Автобусанд мах ачиж яваа юм шиг “Урагшаа шахаад шахаад яваарай” гэдэг шаардлагыг болиулчих
3. Автобусны дотор ариун цэвэр болоод тохь тухыг дээд зэргээр хангачих
4. Зорчигчоосоо зугатдаг, байн байн огцом тоормозлон хүмүүсийг унагаадаг, ѳѳр хоорондоо уралддаг, ѳѳрийгѳѳ автобусны эзэн мэт ханддаг жолооч нараа болиулчих
5. Автобусны жолооч нараа харилцааны соёл болон үйлчилгээний соёлд сурган бэлтгэж хариуцлага үүрүүлж сургачих
6. 1-р эгнээгээр дур мэдэн орж ирж буй машинуудын мэдээллийг замын цагдаагийн газарт мэдүүлж хариуцлага тооцуулдаг эрхийг тэдэнд олгочих
7. Хүн тээвэрлэж яваа учраас нийтийн тээвэрт сайн бэлтгэгдсэн жолооч нар онцгой эрхтэй зорчих боломжийг олгочих
Шийдлүүд нь:
-Нийтийн тээвэрт хэзээ ч хуучин автобус явуулж болохгүй. Автобуснуудын парк шинэчлэлээс мѳнгѳ завшиж, бусад оронд хугацаа нь дууссан автобусыг импортлохыг хуулиар хоригло. Мѳнгѳ завшигчидаа илчилж хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой
-Нийтийн тээврийн жолооч нараа тусгайлан бэлтгэж, тэдэнд давуу эрхтэй үнэмлэх олгож тэдний мэргэжлийн чадварыг байнга хѳгжүүлэн хянаж байх ёстой. Тийм болохоор тэдэнд ѳндѳр цалин болон нийгмийн хамгааллын асуудлыг шийдэх хэрэгтэй болно
-Үйлчилгээнд гарч буй нийтийн тээврийн хэрэгслэлүүдийн аюулгүй байдал болон тохь тухын стандарт бий болгон үргэлж хянан шалгаж байх ёстой
-Ажил цуглах болон тарах цагуудын ачааллыг судалгаан дээр тулгуурлан зохицуулж, бусад цагуудын ачааллыг аль болох олон хүн нэг дор чихэлдэхгүйгээр тохируулах хэрэгтэй байна
-Богино эргэлтийн микро автобусууд болон хотын захын урт эргэлтийн автобуснуудын хосолсон үйлчилгээг судалгаан дээр түшиглэн зѳв сайнаар тѳлѳвлѳн хэрэгжүүлэх шаардлагатай байна
Хамгийн гол зарчим нь хувийн авто машинаар түгжирч явснаас нийтийн тээврээр зорчих нь илүү хурдан, бас тав тухтай гэдэг стандартыг мѳрдүүлнэ. Нийтийн тээврийг сайнаар хѳгжүүлэх нь иргэдийн хэрэглээний авто машиныг цѳѳрүүлэх боломж гэдэг талаас нь харж ажиллах хэрэгтэй болжээ.
*АВТО МАШИНЫ ЗОГСООЛУУД
1. Хотын захиргаа авто машинуудын зогсоолоо шийдэж чадаагүй байж машин ачуулах нь буруу. Ѳѳрѳѳр хэлбэл Тѳр үүргээ биелүүлээгүй байж иргэдийг дарамтлах эрхгүй
2. Авто машины стандартын зогсоолууд байхгүй, тэмдэг тэмдэглэгээ байхгүйгээс машинаа байршуулах боломжгүй байгаа
3. Улсын нийслэлийн хэмжээнд Тѳлбѳртэй зогсоолын стандарт болон зохицуулалт байхгүй
4. Нийтийн авто машины зогсоол байхгүйгээс бүх орон сууцнуудын зам болон явган зорчигчийн замууд иргэдэд саад болж байна
5. Хот тѳлѳвлѳлтѳд авто машинуудын зогсоолыг тооцдоггүйгээс хот бүхэлдээ цементэн балгас болж, машинуудын овоолго болж байна
Шийдлүүд нь:
-Хотын тѳвд болон хотын захад авто машинуудын зогсоолыг олноор байгуулан бүгдийг нь тѳлбѳртэй болгох хэрэгтэй
-Авто машинуудын зогсоолын тѳлбѳр нь:
1. Бэлэн мѳнгѳѳр тѳлѳх
2. Цахим хэлбрээр тѳлѳх
3. Сарын эрхтэй карт... гэх мэтчилэн шийдэлтэй байж болно. Мэдээж хотын тѳвийн зогсоолын тѳлбѳр, хотын захын зогсоол тѳлбѳр эрс ялгаатай байж болно
-Авто зогсоолд нэг машин 2 цагаас илүү байхгүйгээр зохицуулж хяналтыг нь “Паркийн цагдаа” нарт хариуцуулж болно
-Орон сууцнуудын дунд олон давхар нийтийн авто зогсоолыг байгуулж, иргэд мѳнгѳѳ тѳлж машинаа байрлуулах ба оршин суугчдад давуу байдал олгож болно
-Авто зогсоолуудын стандарт болон тэмдэг тэмдэглэгээг тодорхой болгож, иргэдэд сайтар сурталчлах хэрэгтэй байна. Ийм стандартуудыг сайтар мѳрдүүлэх нь авто машины зохистой хэрэглээнд сургах боломж гэж харж байна
Хотын соёл эмх цэгц нь иргэдийн тѳлѳѳ байх ёстой болохоос хэн нэгэн эрх мэдэлтний хувийн эрх ашигт ашиглагдах ёсгүй. Алив нэгэн бүтээн байгуулалт хийхээр дундаас нь мѳнгѳ завшдаг заваан сэтгэгүйгээсээ сал аа, эрх мэдэлтнүүд болон улстѳрчид ѳѳ
*ТѲГСГѲЛИЙН ОРОНД
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад хичнээн их мѳнгѳ цацаж, үлгэр зохиоцгоов. Ѳнгѳрсѳн жил 420 тэр бум тѳгрѳг тѳсѳвлѳсѳн бол энэ жил энэ 586 тэрбум тѳгрѳг болж ѳсчээ
1. Ямар ч тооцоо судалгаагүйгээр мѳнгѳ тѳсѳвлѳдгѳѳ болио
2. Түгжрэл бууруулахад зарцуулсан мѳнгѳний зарцуулалт болон тайлангаа олон нийтэд тавиа эрхмүүд ээ
3. Бүтээн байгуулалт бүрээс мѳнгѳ завшдаг заваан сэтгэхүйгээсээ сал аа
4. Стандартын тухай ойлголтуудаа хѳгжүүл ээ эрхмүүд ээ. Стандартгүй бол юу ч бүтэхгүй ээ
5. Яагаад тугжрэл үүсээд байгаа шалтгаанаа судалж тодорхой болгочихоод шийдэх арга замаа олдог юм шүү дээ
6. Жирийн иргэдийн эрх ашгийг дарга нарын эрх ашгуудаас дээр тавьж сур аа
Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэхийн тулд дээр дурдсан асуудлуудаа зоригтой шийдвэл цааш яах хэрэгтэйгээ олж харах болно. Хамгийн гол нь олон нийтийн сэтгэхүй болон хандлагыг ѳѳрчлѳх, стандартуудаа тодорхой болгож харах, дүрэм журмуудаа шинэчлэхгүйгээр юуг ч ѳѳрчилж чадахгүй дээ. Судалгаанд суурилсан шийдэл энэ бүхний эхлэл байх болно. Ер нь байна шүү дээ, ажил хариуцсан мэргэжлийн байгууллагууд нь үүрэгт ажлаа сайн хийхгүй байна шүү дээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Улаанбаатар хот
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
DR UROLOGIST
(129.205.124.227) 2022-09-15 14:58Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах
Irgen
(68.204.74.16) 2020-04-06 21:16Ymar mundag um be
Хариулах