“Ливерпуль” 60 сая фунт зарцуулна

Twitter Print
2014 оны 05-р сар 10-нд 16:03 цагт
Мэдээний зураг,

Английн премьер лигт “Манчестер Сити”, “Ливерпуль” багуудын аль нэг нь түрүүлэх нь тодорхой болсон. “Хотон шувуунууд”-ын эзэн Ж.Генри хэрэв баг нь “Аваргуудын лиг”-ийн эрх авбал солилцоо наймаанд 60 сая фунт зарцуулна гэдгээ хоёр сарын өмнө амласан билээ. Баг нь лигтээ эхний хоёрт орж тус тэмцээнд оролцох эрхээ авсан тул Ж.Генри С.Жеррардад амласнаа биелүүлнэ хэмээн мэдэгджээ. “Ливерпуль” хамгийн сүүлд 2010 оны улирлын “Аваргуудын лиг”-т оролцож хэсгээсээ гарч чадаагүй юм. Ирэх зуны солилцооны наймааны цонхоор Е.Коноплянка, С.Колкер, Н.Гайтан, Р.Родригес гэсэн залуу хөлбөмбөгчдийг багтаа элсүүлэх сонирхолтой байгаагаа С.Жеррард хэлсэн байна.

М.Золбаатар

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.