12-р сарын сүүлээр ханиад хүрсэн хүн КОВИД-19 өвчний халдвар авсан байжээ

Twitter Print
2020 оны 05-р сар 04-нд 10:28 цагт
Мэдээний зураг,

Францын эмч нар өнгөрсөн 12 болон 1-р сард амьсгалын замын эмгэгийн шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хандсан 24 иргэнд хийгдсэн томуу болон коронавирусын шинжилгээнүүдийг дахин нарийвчлан шинжилж үзжээ.

Эмч нарын хийсэн судалгаа шинжилгээгээр тэдгээр 24 өвчтний 1 нь КОВИД-19 өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон байна. Коронавирусын халдвар авсан тухайн иргэн 12-р сарын 27-нд эмнэлэгт шинжилгээ өгсөн байсан ба энэ нь КОВИД-19 өвчний халдвар авсан тохиолдол Францад БНХАУ-ын Ухань хотод албан ёсоор бүртгэгдэхээс сарын өмнө гарсан байсан гэсэн үг аж. Францын нийслэл Парисын бүс нутгийн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ив Коэн тухайн өвчтөн КОВИД-19 өвчний халдвар авсан болохыг эмч нар олон удаагийн шинжилгээгээр баталгаажуулсан байна.

Тэрээр гарсан үр дүнгээ орон нутгийн эрүүл мэндийн удирдлагуудтай хуваалцсан ба 12,1-р сард Франц даяар хийгдсэн томуу болон коронавирусын шинжилгээнүүдийг дахин нарийвчлан шинжилж үзэх хүсэлт тавьжээ. Францын эрх баригчид тус улсад тогтоосон хөл хорионы дэглэмийг энэ сарын 11-нээс сулруулахаар төлөвлөж байгаа аж. Хөл хориог сулруулсанаар цэцэрлэг сургуулиуд ажиллаж эхлэх ба зарим компани, үйлчилгээний байгууллагууд үүд хаалгаа нээх юм. Түүнчлэн иргэд гэрээсээ 100 км радиусын дотор ямар нэг тусгай зөвшөөрөлгүйгээр аялах, зорчих боломжтой болох аж.

Coronavirus: New lows for deaths in France, Spain and Italy - BBC News

Францын Эрүүл мэндийн сайд Оливье Веран коронавирусын халдварын дэгдэлтэнд ихээр өртсөн бүс нутгууд тэр дундаа нийслэл Парис хот болон Францын зүүн хойд мужуудад коронавирусын халдварын тархалт цаашид тасралтгүй буурах эсэхээс шалтгаалж хөл хорионы дэглэмийг сулруулах эсэх нь шийдэгдэнэ гэдгийг өнгөрсөн ням гарагт мэдэгдсэн байна. Түүнчлэн Францын нутаг дэвсгэрт нэвтэрсэн гадаадын иргэд 14 хоногийн тусгаарлалтанд орох шаардлагатай гэсэн журам Европын холбооны орнууд, Шенгений бүс нутаг болон Их Британийн Нэгдсэн Вант улсын иргэдэд хамаарахгүй аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.