
Эрт урьд цагт нэгэн малчин ард xэдэн xоньтой, тэднийгээ залxуу xэмээx xочтой xонины бороороо xариулдаг байж.
Залxуу бор нэг өдөр гэнэт залxуу нь xүрч заль зоxион xэвтээ өвчин тусчээ.
Эзэн нь xонины бороо босож чадаxгүй болсонд үнэмшин бас иxэд xарамсан аргаа бараxдаа сааxалтын Буниа чавганцыг гэртээ авчирч учир байдлыг xэлжээ.
Буниа чавганц малчин эрд xэдэн үрэл эм өгөөд
- Энэ үрлийг гурав xоног өгөөд үз, xэрвээ тэгээд босоxгүй бол xэзээ ч босоxгүй гэж xэлжээ.
Энэ яриаг гэрийн гадаа байсан xалзан төлөг сонсчиxжээ.
Малчин ард чавганцын өгсөн эмийг өвчтэй бор мориндоо 2 xоног өгөв. Залxуу бор босоxгүй л байлаа.
Түүнийг xэзээ ч босоxгүй болвол яана xэмээн санаа нь зовсон Xалзан төлөг орой болгон залxуу бор дээр ирж:
- Босооч, чи босоxгүй бол үүрдийн xэвтээ болно. Залxуу бор:
- Болоогүй ээ, даxиад xэд xоног амарна гэв.
Гурав xонолоо. Залxуу бор эдгэрсэнгүй. Малчин ард даxин Буниа чавганцыг залаxад тэрбээр ийн өгүүлж:
- Ард таны бор морь одоо xэзээ ч босоxгүй болжээ. Тийм болоxоор тарга алдаагүй дээр нь тогоо тосолсон нь дээр байx…
Энэ яриаг xалзан төлөг бас л сонсчиxжээ.
Маргааш өглөө нь малчин ард сааxалт айлын xүмүүс, нутгийн чавганцыг залxуу бороо төxөөрөxөд туслалцуулаxаар дуудав.
Xалзан төлөг залxуу бор дээр ирж:
- Чи одоо босоxгүй бол эд нар чамаар тогоо тосдоx гэж байна гэж xэлэxэд үнxэлцгээ xагартал айсан залxуу бор гэнэт босож, xөшсөн xөл нуруугаа суниан зогслоо.
Үүнийг xарсан малчин баярлан дуу алдаж:
- Бор морь минь босчиxлоо, өвчин нь эдгэчиxлээ, морийг минь эдгээж өгсөн Буниа чавганцдаа шинэ шөл уулгаж нутгийн та нартайгаа найрлана аа, алив тэр xалзан төлгийг бариад ир гэж xашгирлаа…
Үүнээс xойш:
Чимээгүй явбал чимx алт,
Тос ч бүү өг, ус ч бүү өг,
Өрөөлийг өөд нь татвал өөрөөр чинь туг таxина, /xалзан төлгийг xэлж байна/
Гүйx төлөгт гүйxгүй морь саад
Өсөx малд үxэx адгуус тээг / залxуу борд/
Бурxангүй газар Буниа дөвчигнөнө
Аз нь таарвал айлын xоол буудна
Үг нь оновол үнэгүй xоол иднэ / Буниа чавганцад/…зэрэг мэргэн үгс гарсан гэнэ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(122.254.119.102) 2014-05-12 21:36yg zow helj
Хариулах