Бүү дүр эсгэ

Twitter Print
2020 оны 10-р сар 27-нд 15:45 цагт
Мэдээний зураг,

Амьдралд хэт ёс суртахуунлаг байх дэмий юм билээ. Ѳѳрийн хүссэнээрээ бай, гэхдээ хязгаарыг бүү дав. Алдаа бүхэн тань чамд болох болохгүйн хязгаарыг мэдрүүлж, бас ухааруулж байдаг. Алдаагаа амжилт болгон хувиргаж чаддаг хүмүүс цаг хугацааны урсгалд хүчирхэг болж байдаг.

Тѳгс тѳгѳлдѳр хүмүүс гэж угаасаа байхгүй л дээ, бид л тийм дүрд жүжиглэдэг болохоос. Тэр хэрээрээ бусдыг тѳгс тѳгѳлдѳр байсангүй хэмээн шоолж инээлдэцгээнэ. Бусдад муу хэлүүлэхгүй, шоолуулахгүй гэсэндээ бид тѳгс тѳгѳлдѳр хүний дүрд жүжиглэж эхэлдэг, зовлонтой шүү. Зохиогүй дүр, муухан жүжиглэлт биднийг улам эвгүй байдалд оруулдаг.

Ѳѳрийнхѳѳрѳѳ байх хичнээн амар гээч! Шоолж л байг, тоох хэрэггүй. Хүмүүс аажимдаа ойлгон хүндэлдэг. Буруутгаж байг, хамаагүй. Хүмүүс аажимдаа зѳв талаас нь харж эхэлдэг. Бусдад ѳѳрийгѳѳ заавал ойлгуулах гэж зүдрэх хэрэггүй дээ. Байгаагаараа байхад тань хүлээн зѳвшѳѳрч эхэлнэ. Дүр эсгэсэн амьдрал ѳѳрийг тань зовоож, бусдад ойлгомжгүй байдал үүсгэдэг.

АМЬДРАЛ БОГИНОХОН ШҮҮ ДЭЭ. Жүжиглэж ядарсаар байтал нэг л мэдэх дор үхэх болсон байдаг, харамсалтай.

Г.Галбадрах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.