
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Зүүнхүрээ хотхоны 204 дүгээр байрны долоон давхраас хүүхэд унах гээд байна гэсэн дуудлага өчигдөр буюу аравдугаар сарын 5-ны өдөр ОБЕГ-т бүртгэгджээ.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид очиж, найман настай хүүхдийг тагтнаас буулгасан байна. Тухайн үед хүү гэртээ ганцаараа, гаднаасаа цоожлуулсан байдалтай байжээ. Аврах ажиллагаа дууссаны дараа хүүг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн цагдаад хүлээлгэн өгчээ.
Г.Ганаа
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.