БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт хүргэх нээлттэй ил захидал

Twitter Print
2020 оны 04-р сар 28-нд 15:57 цагт
Мэдээний зураг,

ЭЕШ-ыг үгүй болгох талаар

Манай улсын боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь ЭЕШ-ыг зохиомлоор үүсгэж түүнийг төлбөртэй зохион байгуулдаг болсон нь их дээд сургуулийн академик эрх чөлөөг хөндлөнгөөс хөсөрдүүлсэн, захын зээлийн чөлөөт өрсөлдөөнийг төвлөрүүлж боогдуулсан, иргэнийхээ сурч боловсрох эрхийг үл хүндэтгэсэн, тэдний сурах хүслийг мөнгө, ашиг болгосон, ерөнхий боловсролын зорилгыг завхруулсан, хичээл сургалтыг үргүйдүүлж үймүүлсэн алдаатай арга хэмжээ, зарчимгүй бодлого байсныг тэмдэглэхийн ялдамд онцгой ухаарлыг бэлэглэсэн онцгой энэ жилээс эхлэн энэ шалгалтыг үгүй болгон зах зээлээс элсэгчээ олж авах эрх үүргийг нь их дээд сургуулиудад эргүүлэн олгож, харин иргэнээ бүл этгээдийн ашиг сонирхол, шуналын хохирогч болохоос хамгаалах хяналтыг нь төвдөө үлдээсэн зохицуулалт бүхий бодлого хэрэгжүүлэх нь энэ цагт дор туйлын зөв, тун төв болохыг Танд үүгээр уламжилж байна.

Ингэхдээ, их дээд сургуульд оюутан шинээр элсүүлэх, төгсгөх үйл явц тасралтгүй, 24 цагаар цахимаар явагддаг дэлхийн эгэл соёлыг энэ салбарт шинээр бий болгохын тулд тэдэнд дор дурдсан санааг тээсэн удирдамж, чиглэлийг нэг удаа өгвөл зохино. Үүнд:

-Их дээд сургуулиас шинээр элсэгчдэд тавих шаардлагыг дор дурдсан байдлаар энгийн байлгаж, утгатай болгох. Үүнд:

-Сурах арга барил эзэмшсэн байдлыг шалгах. Үүнийг ерөнхий боловсролоор үзүүлсэн сурлагын амжилтын голчоор хэмжиж үнэлнэ.

- Элсэгчийн төрмөл шинж болон тухайн мэргэжлийн таарц, тохирцыг шалгах. Үүнийг “Яагаад энэ мэргэжлийг эзэмшихийг зорьж байгаагаа илэрхийлсэн эсээ, яг ийм л асуулт бүхий ярилцлагаар хэмжинэ. Ярилцлагыг цахимаар хийх.

-Элсэлтийн хураамж төлж элсэх өргөдлөө шаардлагын дагуу ирүүлсэн иргэн бүртэй тухайн их дээд сургууль эргэх холбоо үүсгэж холбогдох хариуг бичгээр заавал өгсөн байх. Үүнд л төв байгууллага хяналт тавьж хүнээ бодоогүй хариуцлагагүй үйлдэлд нь торгууль шийтгэл хүлээлгэдэг болох.

-Их дээд сургуульд төлөх элсэлтийн хураамж нь дээрх үйл ажиллагааны бүх зардлыг бодиттой нэг мөр тооцож тусгасан хэмжээтэй байх.

Жамаа дагасан бодлого замаа олдог.

Хүндэтгэсэн: Иргэн Ц.Лувсандорж

2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.