Залуучуудын бэлэнчлэх сэтгэлгээ ба ахмадын зээл

Twitter Print
2020 оны 01-р сар 09-нд 10:51 цагт
Мэдээний зураг,

Нийслэлд Залуучуудын хөгжлийн газрын даргаар өнгөрсөн 3 гаруй жилийн хугацаанд ажиллаж байхдаа 4, 5 удаа ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулж билээ.

Энэхүү арга хэмжээнүүдэд ахмадууд багагүй ирж оролцдог байв. Тэд ихэнхдээ өөрсдийн хүүхдүүдэд ажил хайж байгаа нь илт харагдана. Зарим ирж уулзахдаа "Миний хүүд, ач, зээд ажил олоод өгөөч, би гэртээ очоод анкетыг нь бөглүүлээд ирье" гэж хэлнэ. Танай хүүхэд хаана байгаа юм бэ гэхээр "Гэртээ, дагуулж ирэх гэж барсангүй. Миний хүү туслаач" гэдэг байлаа.

Тэтгэврээ аваад, тэтгэврийн зээл аваад хайртай хүүхэддээ бүгдийг нь зориулдаг ахмадуудын зээлийг тэглэх нь буянтай шийдвэр байх. Эмээ өвөөгийнхөө тэтгэвэр, зээлийг шимж суун, цалин голж ажил хийхгүйгээр бэлэнчлэн залуу насыг барж байгаа олон зуун мянган залуучууд манайд байна. Ер нь ахмадуудын зээлийн дийлэнх нь үр хүүхдүүдийнхээ төлөө зарцуулагдсан байх. Үнэхээр харамсалтай, харамсаад барахгүй бодит байдал бол энэ юм.

Ажлын байрны ярилцлагад орохдоо "Цалин нь хэд юм, 600 мянга юм бол би хийхгүй ээ" гээд хаяад явна. Сугалаанд азтан болох, зүгээр суунгаа хишиг хүртэх, дарга ах эгч гарынхаа татаасаар ногоон гэрлээр суга томрох, хялбар аргаар мөнгө олох гэсэн бэлэнчлэх сэтгэлгээ, хүний юманд шунах өлөн сэтгэлгээ залуучуудын дунд газар авч...

Ажил хүнийг голохоос, хүн ажлыг голдоггүй. Өрхийн орлогод 500 мянган төгрөг ч болтугай нэмэр болдог юм. Гараад ажил хай. Юу л байна, ажлын байр л байна. Шууд томрох биш, үе шаттайгаар хүн хөгждөг юм шүү дээ. Хандлагаа өөрчлөх хэрэгтэй.

С.Сүх-Очир 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.