Францад нийтийн тээвэр, сургуульд иргэд заавал амны хаалт зүүх шаардлагатай болжээ

Twitter Print
2020 оны 04-р сар 29-нд 10:52 цагт
Мэдээний зураг,

Ирэх сарын 11-нээс хөл хорионы дэглэмийг сулруулж эхлэхтэй холбоотойгоор францчууд нийтийн тээвэр болон сургуульд заавал амны хаалт зүүх шаардлагатай болсоныг Ерөнхий сайд Эдуард Филипп мэдэгджээ.

Сургуулиудын үйл ажиллагааг шат дараалалтайгаар эхлүүлэх бөгөөд цэцэрлэг, бага сургуулиуд эхэлж хичээллэж эхлэх аж. 11-15 насны сурагчид сургууль дээрээ зайлшгүй амны хаалт зүүх шаардлагатай болох аж. Ирэх сарын 11-нээс Францад баар зоогийн газраас бусад худалдаа үйлчилгээний байгууллагууд ажиллаж эхлэх ба дэлгүүр, худалдааны төвүүд иргэдээс амны хаалт зүүн үйлчлүүлэхийг шаардах эрхтэй болох ба үйлчлүүлэгчдээс бие биенээсээ багадаа 1 метрийн зай барихыг шаардах ёстой гэнэ. Хөл хорионы дэглэмийг сулруулсанаар францчууд тусгай зөвшөөрөлгүйгээр гадагш гарах боломжтой болж байгаа ба эрх баригчид 10 хүртэлх тооны иргэдийн цуглааныг зөвшөөрөх аж.

Өнгөрсөн мягмар гарагийн байдлаар Францад коронавирусын халдвараар 129 859 хүн өвчилж, уг вирусын халдварын улмаас 23 660 хүн нас бараад байна. Францын Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаагаар КОВИД-19 өвчний улмаас эрчимт эмчилгээний тасагт хэвтэх өвчтөнүүдийн тоо буурч байгаа хэмээн мэдэгдсэн байна. Ерөнхий сайд Эдуард Филиппийн мэдээлснээр хөл хорионы дэглэм тогтоосны ачаар 1 сарын дотор 62 мянга орчим иргэнийг коронавирусын халдварын улмаас нас барахаас сэргийлж чадсан ба эдийн засгийн уналтаас сэргийлж хөл хорионы дэглэмийг сулруулах цаг болсон аж. Түүнчлэн тэрээр Францад коронавирусын халдварын дэгдэлтийн хоёр дахь давалгаа үүсэхээс сэргийлж хатуу арга хэмжээ авах шаардлагатайг онцолжээ.

Coronavirus: France mandates masks for schools and transport - BBC ...

Мөн коронавирусын халдвар авсан иргэдийн тоо өдөрт 3000-аас доошлохгүй бол хөл хорионы дэглэмийг сулруулахгүй гэжээ. Францын засгийн газар ирэх сарын 11-нээс эхлэн долоо хоногт 70 мянга хүнээс коронавирусын шинжилгээ хийхээр зорьсон ба шинжилгээний бүх зардлыг засгийн газраас гаргахаар болжээ. Ирэх сарын 11-нээс эхлэн трамвай, галт тэрэг, метро зэрэг нийтийн тээврээр зорчиж буй бүх иргэд амны хаалт зүүх шаардлагатай болох аж. Ангиуд 15-аас ихгүй сурагчидтай хичээллэх ба бага ангиуд 5-р сарын 11-нээс дунд сургуулиуд 18-наас, ахлах сургуулиуд 5-р сарын сүүлээс хичээллэж эхлэх гэнэ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.