Хоолны дуршил бууруулж, тураах шидтэй 5 цэг

Twitter Print
2021 оны 03-р сар 27-нд 09:40 цагт
Мэдээний зураг,

Ямар ч арга хэрэглэсэн бай та илүүдэл жингээсээ салж өгөхгүй л байна уу. Хоол сойхоос эмээж, дасгал сургуулилт хийнэ гэхээр залхуу тань хүрч байгаа бол нэгэн чимэгтэй мэдээ дуулгая. Хүний биед хоолны дуршил бууруулж, бодисын солилцоог сайжруулдаг идэвхтэй цэг гэж байдаг ажээ.

Энэ цэгэн иллэг нь эртний хятадын арга барил бөгөөд одоо ч мөн ашиглагдсаар байна. Илүүдэл жинтэй тэмцэх хялбар, таатай арга тул туршаад үзвэл буруудахгүй л болов уу.

Хоолны дуршил бууруулах цэгүүд

1.Дуй дуань цэг

Хоолны дуршлыг бууруулах гол цэг нь бөгөөд хамар, дээд уруул хоорондын голд оршдог. Энэ цэгт хагас минут иллэг хийж юм идэх хүслээ дарж болдог.

2.“Хоолны дуршил” цэг

Чихэнд бие эд эрхтнийг эрүүлжүүлдэг, бодисын солилцоог сайжруулдаг ойролцоогоор 200-аад биологийн идэвхтэй цэг байдаг. Зурагт үзүүлсэн цэгт хоолны дуршил бууруулах хамгийн идэвхтэй цэг оршдог учраас түүнийг цаг ямагт сэргээж, идэвхжүүлж байх хэрэгтэй.

3.Цюй-чи цэг

Зурагт үзүүлснээр тохойгоо нугалж булчингийн хэсэгт дарж иллэг хийнэ. Өдөр бүр энэ цэгийг идэвхжүүлснээр хоолны шингэц сайжирдаг.

4.Цзу-сань-ли цэг

Тураах цэгүүдийн ихэнх нь хөлөнд байрладаг. Түүнийг Цзу-сань-ли эсвэл “Урт наслалт”-ын цэг ч гэж нэрлэдэг. Өвдөгнөөс доош орших цэгт иллэг хийснээр өдөрт 500 гр хүртэл жин хаях боломжтой юм.

5.Лоу-гу цэг

Шагайнаас дээш 5 см хэртэй зайд оршдог энэхүү цэгэнд иллэг хийснээр илүүдэл жингээсээ салж, хөл гар бадайралтаас сэргийлдэг давуу талтай. Мөн зүрхэн тус газар үүсэх таагүй мэдрэмжүүдэд сайнаар нөлөөлдөг.

Дээрх цэгүүдэд нэг минут орчим иллэг хийхэд хангалттай бөгөөд өдөр бүр уг иллэгээ хийхээ мартуузай.

Эх сурвалж: www.takprosto.cc

Орчуулсан: Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.