Майкрософт оросуудыг хамгийн аюултай цахим халдлагыг үйлдсэн гэж мэдэгдлээ

Twitter Print
2021 оны 02-р сар 24-нд 13:15 цагт
Мэдээний зураг,

Майкрософт компани 2020 оны 3-р сард АНУ-ын төрийн байгууллагуудын компьютеруудад хакерууд халдсан явдлыг шалгасан ба шалгалтын явцад компьютерууд рүү нэвтрэхэд ашигласан кодыг боловсруулах ажилд хамгийн багадаа л гэхэд 1000 хүн оролцсон гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

Тийм ч учраас тус хакерын халдлагыг зохион байгуулахад Оросын эрх баригчид оролцсон гэж үзэж байгаа аж. Санбёрст нэр хүртсэн цахим халдлага нь АНУ-ын түүхэн дэх хамгийн том бөгөөд аюултай цахим халдлагад тооцогдож байгаа ба уг халдлагад ОХУ-ын эрх баригчдаас өөр гадны хүчнүүд оролцоогүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Уг дүгнэлттэй бусад технологийн компаниуд ч санал нийлж байгаа талаар Майкрософт компанийн ерөнхийлөгч Бред Смит онцолжээ.

АНУ-ын Сенат дахь Тагнуулын зөвлөлийн хурлын үеэр, "Шалгалтын явцад олж илрүүлсэн баримт нотолгоо нь Оросын тагнуулын албатай холбогдож байгааг тогтоосон." хэмээн мэдэгдсэн ба түүний хэлж байгаагаар Техаст байрлах SolarWinds компанийн системд нэвтэрсэн хакерын кодыг боловсруулахад хамгийн багадаа 1000 "өндөр чадвар бүхий" программистууд оролцжээ. Энэ нь уг хакерын халдлага Оросын эрх баригчдын оролцоотой явагдсаныг илчилж байна гэжээ. 2020 оны 3-р сард хакерууд SolarWinds компанийн системд нэвтэрчээ.

Тус компани нь компьютерийн системийн аюулгүй байдлыг хангах программ хангамжийг боловсруулдаг аж. Хакерууд SolarWinds компанийн системээр дамжин АНУ-ын төрийн байгууллагуудын компьютеруудад нэвтэрч, вирус тараасан аж. SolarWinds компаниас мэдээлж байгаагаар уг вирустэй программыг 18 мянган хэрэглэгч компьютер дээрээ суулгаж амжжээ. Ингэснээр хакерууд 8 сарын турш мэдэгдэлгүйгээр Америкийн төрийн байгууллагуудын компьютерууд дээрх мэдээллийг ашиглаж байсан аж.

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.