Монголын цахиурын хөндийд цан цохигчид

Twitter Print
2022 оны 09-р сар 14-нд 14:55 цагт
Мэдээний зураг,
Банкны салбарт смарт банкны үйлчилгээг нэвтрүүлснээс хойш 10 жилийн хугацаанд цаасны хэрэглээг 577 тонноор багасгаж, 12,000 мод эх байгальдаа үлджээ.

Хөгжингүй олон улс орнууд мэдээллийн технологийн шинэ, шилдэг шийдлүүдийг ашиглан хүмүүсийн өдөр тутмын амьдралыг хялбарчлан, эдийн засагтаа хэмнэлт хийсээр ирсэн. Монгол улс энэхүү жишгээс хоцроогүй гэдгийг харуулах томоохон төслүүдийн нэг бол банкны салбарт хэрэгжсэн смарт банкны үйлчилгээ гэдгийг хүн бүр дуу нэгтэй хэлнэ.

10 гаруйхан жилийн өмнө бид хөдөө орон нутаг руу мөнгө шилжүүлэх гэж банканд оочирлон зогсож, цалин буух үед хотоор хэдхэн байх АТМ-д уртаас урт дараалалд үүсгэж бэлэн мөнгө авч, гар утсыг зөвхөн хоорондоо холбогдох гэж л ашигладаг байсан үе саяхан. Тухайн үед хүмүүст гар утаснаасаа ганцхан товч дараад л банкны бүх үйлчилгээг 1 хүрэхгүй минутад авах боломжтой гэж хэлсэн бол итгэх хүн цөөхөн гарах байсан биз ээ.

Эргээд харахад смарт банкны үйлчилгээ хэрэглээнд нэвтэрснээр бидний өдөр тутмын амьдралд төдийгүй банкны салбарт болон эх байгаль дэлхийд асар их хэмнэлтийг авчирсан байна.

Энэ тухай сонирхолтой статистик тоо баримтуудаас дурдвал:

зураг
 
  • 2015-2022 оны хооронд смарт банкаар нийт 962 сая удаагийн гүйлгээ хийгджээ.

  • Хэрэв энэ бүх гүйлгээг бид банкны салбарт очиж хийсэн бол оочир дараалалд нийтдээ 241 сая цаг зарцуулах байсан.

  • Нэг гүйлгээг хийхэд дунджаар банканд 15 минут хүлээх байсан гэж үзвэл зөвхөн эндээс 1.5 их наяд төгрөгийн алдагдал эдийн засагт учрах байв. Энэ бол хэд, хэдэн суманд сургууль, цэцэрлэг барих хэмжээний хөрөнгө.

  • Харин банкны хувьд нийт гүйлгээнд зарцуулах байсан хугацаа 80 сая цагаар буурч, эдийн засгийн хувьд 286 тэрбум төгрөгөөр хэмнэлт гаргажээ.

  • Үүгээр зогсохгүй смарт банкны үйлчилгээ нэвтэрснээр нийт 577 тон гаруй цаасны хэрэглээг багасгаж, 12 мянга орчим мод эх дэлхийдээ бүрэн бүтэн үлджээ.

Дэлхийн жишигт нийцсэн Монголын анхны смарт банк юу вэ? Түүнийг хэн бүтээв?

Технологийн инновацыг хамгийн хурдацтай хэрэгжүүлж буй нь яах аргагүй банк, санхүүгийн салбар. Интернэт банкны түүхэн замнал нь дэлхийд 1980-аад онд эхэлсэн бөгөөд хүмүүс интернэтийг гэртээ ашиглахын хэрээр хэрэглээ нь ч улам бүр нэмэгдсээр Европ, АНУ-ын банк санхүүгийн компаниуд "Гэр банк" гэсэн ойлголт дээр ажиллаж эхэлсэн түүхтэй.

Тэгвэл интернэт банкны анхны программ 1996 онд АНУ-д нэвтэрч дараа нь Ситибанк, Уэллс Фарго зэрэг нэр хүндтэй банкууд 2001 онд энэ үйлчилгээг хэрэглэгчдэдээ үзүүлж эхэлсэн байна.

Харин Монголд интернэт банкны дэвшилтэт хувилбар болох смарт банкны үйлчилгээг “Голомт” банк анхлан санаачилж, улмаар 2012 онд банкны аппликэйшнийг хэрэглэгчдэд хүргэв.

зураг
 

Монголын анхны смарт банкийг Монгол инженерүүд өөрсдөө бүтээж, аюулгүй байдал, нууцлал болон технологийг дэлхийн жишигт нийцүүлэн өндөр түвшинд хийж гүйцэтгэн өнөөдрийг хүртэл хөгжүүл ирсэн компани бол “Infinite Solutions” юм.

Тэд анхны гэгдэх Голомт банкны смарт банкийг хийж гүйцэтгэсний дараагаар “Худалдаа хөгжлийн банк”, “Тээвэр хөгжлийн банк”, “Улаанбаатар хотын банк”, “Ариг” болон “Капитрон” гэх мэт олон банкны смарт аппликэйшнийг хөгжүүлж ирсэн байна.

зураг
 

Банкны салбарт нэвтэрсэн мэдээллийн технологийн шинэ шийдлүүд нь салбарын өрсөлдөөнийг улам идэвхжүүлэв. Тухайлбал, “Ариг” банкны хувьд харилцагч хурууны хээгээ уншуулаад гүйлгээгээ баталгаажуулдаг шинэлэг байдлаар шийджээ. Ингэснээр теллерүүд хүмүүсийн дансны мэдээлэл рүү нэвтрэхгүйгээр гүйлгээ хийх боломжтой болсон бөгөөд мөн тэд бэлэн бус гүйлгээг TCR төхөөрөмжөөр хийх зэргээр системүүдийг хооронд нь хослуулсан цогц үйлчилгээг нэвтрүүлсэн байна.

Өнөөдөр гар утасны аппликэйшнүүдээс хамгийн өргөн хэрэглэгддэг “SocialPay” аппликэйшн ч мөн “Infinite Solutions” компанийн залуусын хөгжүүлсэн систем. Шилдэг шийдэлтэй, үргэлж шинэчлэгдэж ирээдүйн технологи болон хувь хүний амьдралыг илүү хөнгөвчлөх үүднээс технологио хөгжүүлдэг тул хэрэглэгчид илүүтэй сонгож өдөр тутмын амьдралдаа түлхүү хэрэглэдэг болох нь гарцаагүй биз ээ.

Ирээдүйг бүтээгчид буюу INFINITE SOLUTIONS юу хийж байна вэ?

Технологиор дамжуулан хүмүүсийн амьдралыг илүү хялбарчлах, хөнгөвчлөх бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргаж, нийгэмдээ эерэг өөрчлөлтүүдийг бий болгох зорилготой эдгээр хамт олон Монголын санхүүгийн салбарт бодит хувьслыг авчирч, бидний өдөр бүр ашиглаж буй технологийн дэвшлүүдийг бүтээж, хөгжүүлснээс гадна цахим сонин, анхны Fintech болох Socialpay, Mongolchat, блокчейн дээрх анхны олон улсын хамтын ажиллагаатай Complex бирж гээд бүгд тэдний оюуны бүтээлүүд.

Цаашлаад байгууллагын дотоод болон гадаад цогц систем болох ERP систем, MongolNFT буюу Монголын анхны “NFT marketpace”-ийг хөгжүүлсэн эдгээр хамт олон дэлхийд анх удаа Улаанбаатар хотыг метаверс орчинд бүтээсэн байна.

зураг
 

Мөн “Infinite Solutions” компани нь дэлхийд өрсөлдөх монгол инженерүүдийг бэлтгэх зорилгоор мэдээллийн технологийн чиглэлд гүнзгийрүүлсэн сургалттай “NEST” бүрэн дунд сургуулийг Монголдоо анх удаа үүсгэн байгуулж, дөрөв дэх элсэлтээ амжилттай авч байгаа бөгөөд энэ жилээс мэдээллийн технологийн "NIT" дээд сургуулийн албан ёсоор нээж Монголын цахиурын хөндийд цан цохиж, хөгжлийн замыг нь тодорхойлох залуусыг мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшүүлэн тус сургуульд бэлтгэж эхэлж байгаа ажээ.

зураг
 

Facebook page: www.facebook.com/infinite.mn

Website: https://infinite.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.