Гэр бүлээрээ хулгай хийдэг бүлэг этгээдийг баривчилжээ

Twitter Print
2020 оны 02-р сар 22-нд 13:27 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хулгайн гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдүүдийг илрүүлжээ.

Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг томоохон зах, худалдааны төв, үзвэр үйлчилгээний газрууд, Нийтийн тээврийн автобусанд зохион байгуулалттайгаар халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг Б, Э, Ж, А, Ц нарын гэр бүлээрээ хулгай хийдэг бүлэг этгээдүүдийг баривчилсан юм.  

Одоогийн байдлаар 18 удаагийн үйлдлээр иргэдэд 16.4 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Тэд хулгайлсан гар утсаа “Теди” төвийн худалдаачдад борлуулдаг болох нь тогтоогдож шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Иргэд та бүхэн бүхэн халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.