Юу ч хийсэн бай, хүүхдээ хийж үзэх, бүтэлгүйтэх боломжийг өгч бай...

Twitter Print
2023 оны 03-р сар 17-нд 16:28 цагт
Мэдээний зураг,

ХАРВАРДЫН СЭТГЭЛ ЗҮЙЧДЭЭС ЭЭЖ ААВ НАРТ ӨГЧ БУЙ 7 ЗӨВЛӨГӨӨ.

ХҮҮХДЭЭ УЯН ХАТАН, БУСАДТАЙ ЗОХИЦОХ ЧАДВАРТАЙ БОЛГОХЫГ ХҮСЧ БАЙВАЛ...

1. BE GARDENER, NOT A CARPENTER

Хүүхдээ өөрийнхөө хүссэнээр биш, тэр өөрөө ямар хүн болмоор байна тэр зүг рүү нь чиглүүл.

2. ХҮҮХЭДТЭЙГЭЭ АЛЬ БОЛОХ ИХ ЯРЬЖ, ИХ УНШИЖ ӨГ.

Энэ нь дараа нь сурах, юм ойлгож хүлээж авахад туслана.

3. ЗАЛХУУТАЙ БАЙСАН Ч ЮМСЫГ УЙГАГҮЙ ТАЙЛБАРЛАЖ ӨГ.

Зүгээр л би үгүй гэсэн болохоор үгүй биш, яагаад болохгүй вэ гэдгийг ойлгомжтой болгож өг.

4. ХҮНИЙ ТУХАЙ БИШ, ТҮҮНИЙ ХИЙСЭН ҮЙЛДЛИЙГ ОНЦЛО.

Энэ хүн хүн худалч биш, тэр худлаа ярьжээ. Яагаад худал хэлсэн юм бол? Гэх мэт учир шалтгаан, үйлдлийг нь ойлгох гэж хичээдэг болго.

5. ГЭРИЙН АЖЛАА ХҮҮХЭДТЭЙГЭЭ ЦУГ ХИЙХ.

Тэдэнд энэ сонирхолтой тоглоом болохоос амьдралд нь хэрэг болно.

6. АЛЬ БОЛОХ ОЛОН ХҮНТЭЙ УУЛЗУУЛ.

Хүүхэд бага бх тусмаа олон хүнтэй уулзаж, янз бүрийн царай харж байх нь тэдэнд хүмүүстэй ойлголцоход тус нэмэр болдог гэнэ.

7. ӨӨРӨӨ ХИЙЖ ҮЗЭХ, АЛДАХ БОЛОМЖ ОЛГО.

Юу ч хийсэн бай, хүүхдээ хийж үзэх, бүтэлгүйтэх боломжийг өгч байх гэсэн.

Эх сурвалж: Тэмдэглэлийн дэвтэрт дурлагсад

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.