Фукушимагийн АЦС-ын цэвэршүүлсэн усыг далайд асгана

Twitter Print
2021 оны 04-р сар 13-нд 11:27 цагт
Мэдээний зураг,

Японы засгийн газар Фукушимагийн АЦС-д ашиглаж, цэвэршүүлсэн усыг далайд асгахыг зөвшөөрчээ. Фукушимагийн АЦС-ын хайлсан түлшийг хөргөхөд ашигласан усыг цацраг идэвхт бодиснуудаас нь цэвэршүүлж далайд асгах аж.

Японы Ерөнхий сайд Ёшихидэ Суга болон Японы засгийн газрын гишүүд уг цэвэршүүлсэн ус нь хүн болон байгаль орчинд хор хөнөөлгүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн аж. Фукушимагийн АЦС-д ашигласан усыг далайд асгах саналыг анх 2019 онд гаргаж байсан ба усыг ALPS системийн тусламжтайгаар цэвэршүүлжээ. Ингэснээр усыг стронций, цезий зэрэг цацраг идэвхт бодисноос ангижруулжээ. Гэхдээ усанд маш бага хэмжээний тритий бодис үлдэж байгаа нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй гэж үзсэн ба усыг далайд асгахаас өмнө усан дахь тритий бодисын концентрацийг ДЭМБ-аас зөвшөөрсөн хэмжээнээс 7 дахин бага болгох аж.

Фукушимагийн АЦС-ын усыг далайд асгах үйл явцыг Олон Улсын Атомын Энергийн Агентлаг ба гуравдагч орнууд хянах гэнэ. Фукушимагийн АЦС-ын усан сангуудад нийт 1.25 сая тонн ус хадгалагдаж байгаа ба уг АЦС-ын ашиглалтыг хариуцсан Tokyo Electric Power Company Holdings Inc. компани ирэх жилийн намар гэхэд усан сангууд дүүрнэ хэмээн эмээж байгаа аж. 2011 оны 3-р сард Японы баруун хойд эрэгт хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Газар хөдлөлтийн улмаас үүссэн цунамигийн давалгаа Фукушимагийн АЦС-ыг нөмөрч, 1986 оны Чернобылийн АЦС-д гарсан осолтой тэнцэхүйц ноцтой осол Фукушимагийн АЦС-д гарсан ба тус станцын эрчим хүчний 3 блокт цөмийн түлш халж, хайлж эхэлсэн юм.

Японы Үндэсний цагдаагийн албанаас мэдээлж байгаагаар 2011 оны 3-р сард тохиолдсон байгалийн гамшгийн улмаас 15 900 хүн амь үрэгдэж, 2500 хүн одоог хүртэл сураггүй алга болсонд тооцогдож байна.

Эх сурвалж: Interfax.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.