Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшинэ

Twitter Print
2020 оны 04-р сар 23-нд 16:58 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвших болсноо өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Тэрбээр “Намайг Ардчилсан намаас хассан, явсан гээд байхаар нь 2020.04.21-ний дотор намаас хассанаа нотолсон бичгээ өгнө үү гэсэн шаардлагыг АН-ын дарга С.Эрдэнэд хүргүүлсэн ч хариу ирүүлсэнгүй. Энэ нь С.Эрдэнэ жилийн өмнө “Н.Алтанхуягийг намын гишүүнчлэлээс 4 жилийн хугацаатай хассан” гэж хэвлэл мэдээллээр зарласан нь үнэн болохыг өөрөө дахин нотоллоо.

С.Эрдэнэ намайг АН-аас хассан тул УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр боллоо. Ардчилсан намаа үүсгэн байгуулалцаж, анхан шатнаас намын дарга болтлоо та бүхэнтэйгээ хамтран ажиллаж, түүхэн ялалтууд байгуулж, улс эх орондоо олон шинэчлэл, олон бүтээн байгуулалт хийсэн. Ардчиллаа хамгаалж, шударга ёсыг сэргээн тогтоохын төлөө цаашдаа ч та нартайгаа хамтдаа зүтгэнэ ээ” хэмээн бичжээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zochin

      (74.88.74.231) 2020-04-23 19:58
      • 0
      • 0

      Ene humuys ulsii ih hurliin gishuun volohiin tuld yagaad ingeed uhen hatan zutgeed baidgiim bol Bidniigee sain saihan amidruulah geel ingeed argaa barchihdag yum bolov uu Ter ulsii ih hural gedegt bagtaad avbal uursdiinh ni amidral orvongooroo ergeed saijirchihdag boliod l ene baih daa Nuuree shirluuleed eldev hoit urd ehner huuhdee tsolluulaal zutgeed baihiin Bas 100 saya tugruguu uguud shuu

      Хариулах