Үс яагаад унадаг вэ?

Twitter Print
2021 оны 05-р сар 26-нд 15:30 цагт
Мэдээний зураг,

Өдөр тутам дунджаар 50-100 ширхэг үс унадаг гэж тооцдог байна. Үүнтэй зэрэгцэн шинэ үс нөхөн ургаж байдаг тул мэдэгдэхүйц халцралт, үс шингрэлт ажиглагдахгүй. Үс уналт дараах шалтгаануудын улмаас үүсэх магадлалтай.

Удамшил

Үс уналтын нийтлэг шалтгаан нь удамшлын өвчин байдаг. Энэ эмгэгийг андрогенийн халцралт гэх бөгөөд зулай, үсны шугам хэсгийн үс аажмаар мэдэгдэхүйц хэмжээгээр нөхөн төлжихгүйгээр унах хэлбэрээр илэрдэг байна.

Дааврын өөрчлөлт ба эрүүл мэндийн байдал

Жирэмслэлт, төрөлт, цэвэршилт, бамбай булчирхайн эмгэг зэргээс үүдэлтэй төрөл бүрийн дааврын өөрчлөлт нь түр хугацааны эсвэл нөхөн сэргэх боломжгүй үс уналтын шалтгаан болдог. Мөн дархлааны тогтолцоо, арьсны халдвар, трихотилломаниа/үсээ татах эмгэг/ зэргээс шалтгаалан үс уналт бий болдог байна.

Жирэмсний үеийн үс уналт

Хэвлийд бүрэлдэж буй хүүхдийн өсөлтийг дэмжихийн тулд дааврын тэнцвэрт байдал огцом өөрчлөгддөг. Эхний гурван сар, мөн төрөлтийн дараах бие эргэн сэргэх зэрэг үеүдэд үс шингэрэх, энгийн үеэс даруй 3 дахин үс унах шинж тэмдэг илэрнэ. Уг шалтгааны үс уналт нь түр хугацааных тул нөхөн сэргэх тал дээр та санаа зоволтгүй юм.

Эм ба эмчилгээ

Үс уналт нь тодорхой эмгэгийн эмчилгээний явцад үүсэх боломжтой бөгөөд ийм тохиолдолд нөхөн сэргэдэг байна. Жишээ нь сэтгэл гутрал, зүрх судасны өвчин, цусны даралт ихсэх зэрэгт хэрэглэгддэг эмийн гаж нөлөөнөөс үүдэх магадлалтай.

Стресс

Сэтгэл зүй болон бие махбодийн хувьд стресстэй нөхцөлд удаан хугацаанд байх нь үс уналтын нэг шалтгаан байх боломжтой. Азаар энэ нь ихэвчлэн түр зур үргэлжилдэг байна.

Үсчин гоо сайхны үйлчилгээ

Хэт их үсний засалтаа өөрчлөх, химийн найрлага өндөртэй будаг, буржгар, шулуун хими зэрэг үйлчилгээг тогтмол авдаг бол үс унах нь тойрох боломжгүй явдал. Мөн ямар нэгэн үйлчилгээний явцад хуйхны арьс гэмтэх, сорвижих тохиолдолд үс уналт нь тогтмол ажиглагддаг байна.

Эрсдэлт хүчин зүйлс:

Удамшил

Нас

Огцом жин хасах

Чихрийн шижин зэрэг тодорхой эмгэгүүд

Стресс

Шим тэжээлгүй хоол

Урьдчилан сэргийлэлт

Үс арчилгааг зөв хийх. Зөв угаах, нойтон байгаа үед самнах, хэт халуун сэнсээр үлээлгэх, индүү, үс ороогч зэргээс аль болох татгалзах нь зүйтэй. Мөн самыг сонгохдоо аль болох өргөн шүдтэйг сонговол үс уналтаас сэргийлж өгдөг байна.

Хэрэглэж буй эм, эмчилгээнээс үс уналтад хүргэж болзошгүй эмийг эмчээс асууж олж мэдэх.

Үсийг хэт ягаан туяанаас хамгаалах

Тамхи татдаг эрэгтэй хүмүүс халцрах магадлал өндөр байдаг гэж үздэг. Тиймээс тамхины хэрэглээгээ зогсоох.

Хэрэв та химийн эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд эмчээсээ “хөргөх малгай”-н талаар асууж зөвлөөрэй. Энэ нь химийн эмчилгээнээс үүдэх үс уналтыг багасгахад нөлөөлдөг байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.