
Украин дахь цэргийн тусгай ажиллагаа, Оросын эсрэг хориг арга хэмжээнүүд нь нөөцийн валютуудын шатлалыг өөрчилж, түүхий эдийн өртөгт нөлөөлнө. Гол тоглогч нь Хятад болон түүний юань байх болно гэж SCMP (South China Morning Post, HK) нийтлэлийн зохиогч үзэж байна.
Москваг гадаад валютын нөөцөөс нь тасалсан барууны хориг арга хэмжээ Хятадад ам.доллар, еврогоос татгалзах хүчтэй хөшүүрэг болж, бусад улс орнуудыг ч мөн адил дагахад түлхэц болох юм.
Бусад экспортлогчдын үнэ өсөж байгаа энэ үед Бээжин Оросын бараа бүтээгдэхүүнийг их хэмжээний хөнгөлөлттэй үнээр худалдаж авах хүсэлд хөтлөгдөх магадлалтай.
Зэвсэгт мөргөлдөөн бол хүн төрөлхтний эмгэнэл боловч зарим нь дэлхийн эдийн засаг, санхүүгийн үр дагавартай. Украинд явуулж буй Оросын цэргийн тусгай ажиллагаа бол тэдний нэг юм. Энэ нь нөөцийн валютын шатлалд урт хугацааны нөлөө үзүүлэхээс гадна түүхий эдийн үнэд ихээхэн нөлөө үзүүлнэ. Энэ бүх өөрчлөлтөд Хятад болон түүний юань гол тоглогчид болж байна.
Нөөц мөнгөн тэмдэгтийн хувьд Оросын цэргийн ажиллагаа эхлэхээс өмнө нөхцөл байдал ямар байсныг харах хэрэгтэй. Олон улсын валютын сангийн арванхоёрдугаар сард гаргасан мэдээллээс харахад дэлхийн төв банкуудын нөөцийн таван валют бол ам.доллар, евро, япон иен, английн фунт стерлинг, хятад юань байв. Доллар дэлхийн нөөцийн 59.1%-ийг давамгайлж байгаа бол евро 20.5%-иар хоцорч байна. Иен, фунт, юань тус тус 5.8%, 4.8%, 2.7% эзэлж байна.
Шударгаар хэлэхэд ОХУ-ын өөрийн алт, валютын нөөц нь нэлээд өөр бүтэцтэй байсныг тэмдэглэх нь зүйтэй. ОХУ-ын Төв банк ам.долларын нөөцөө хязгаарлахын тулд олон жилийн турш үүнийг төрөлжүүлэхэд зарцуулж, евро, алт, юаниар байр сууриа бэхжүүлэхэд онцгой анхаарч ирсэн. 2021 оны дундуур Оросын төв банкны нөөцийн бүтцэд хийсэн дүн шинжилгээ нь Ройтерс агентлагийн мэдээлснээр нийт нөөцийн 32.3% нь евро, 21.7% нь алт, 16.4% нь ам.доллар, 13.1% нь юань, 6.5% нь фунт стерлинг эзэлж байлаа.
Өнгөрсөн сард Орос Украинд цэргийн ажиллагаа явуулж эхэлсний хариуд Их Британи, ЕХ, Япон, АНУ хэд хэдэн хориг арга хэмжээ авсны дотор ОХУ-ын Төв банкны хууль ёсны хүрээнд байгаа хөрөнгийг битүүмжлэх зэрэг арга хэмжээ авсан. Эдгээр улс (гэхдээ Хятад биш) ОХУ-ын Төв банкны тус тусын хөрөнгийг битүүмжилсэн тул Оросын рублийн үнэ цэнийг хамгаалахын тулд нөөцөө ашиглах чадвар нь ноцтойгоор алдагджээ.
Оросын хөрөнгийг битүүмжилсэн хүмүүс Оросын хорлон сүйтгэх ажиллагааны цар хүрээ нь ийм хариу үйлдэл үзүүлэхийг зөвтгөж байна гэж дүгнэсэн боловч барууныхны энэхүү үйлдлийн хууль эрх зүйн нөлөөллийг дутуу үнэлж болохгүй.
Төв банкны гадаад валютын нөөцийн гол утга учир нь тэдгээр нь хүлээн авагч улсын хэрэгцээнд ашиглах найдвартай, хүртээмжтэй баялгийн нөөц юм.
Эдгээр хориг арга хэмжээг авсан орнууд нөхцөл байдалд Оросын хөрөнгийг царцаах арга хэмжээ авах ёстой гэж үзсэн байх, гэхдээ бусад улс орнууд энэ нь нөөцийг төрөлжүүлэх хурдыг түргэсгэх зэрэг зохих хариу арга хэмжээ авахыг шаарддаг дэлхийд эрүүл бус жишиг тогтсон гэж үзэж магадгүй юм.
Одоогийн байдлаар 3.2 их наяд ам.долларт хүрсэн Хятадын гадаад валютын нөөцийг Бээжин ч мөн адил төрөлжүүлэх нь зүйтэй гэж үзэж магадгүй юм.
Мөн бусад оронд улстөрчид өөрсдийнхөө гадаад валютын нөөцийн бүрэлдэхүүнийг төрөлжүүлэх нь зүйтэй гэж үзэж, юанийн нөөцөө нэмэгдүүлэх сонирхол төрж магадгүй.
Дараа нь бараа таваарын зах зээл бий. Украин дахь Оросын тусгай ажиллагаа эхэлсний дараа түүний дараа авсан хориг арга хэмжээ, мөн барууны зарим компаниуд Оросоос холдохын тулд "өөрсдийн авсан хориг арга хэмжээ" нь эрчим хүч, металлын зах зээлийг оросын ба оросын бус гэж бодитойгоор хуваахад хүргэсэн.
Ерөнхийдөө зах зээлийг эрс шинэчилснээр эрчим хүч, металлын үнэ огцом өссөн. Тэдний эрэлт Украин дахь Оросын ажиллагаанаас өмнөхтэй ижил байж болох ч Оросын эрчим хүч, металлын хүртээмж хязгаарлагдмал байгаа нь нийлүүлэлтэд томоохон цохилт болж байна.
ОХУ-ын өөрийн эрчим хүч, металлын хувьд Москва хаана ч байсан худалдан авагч олох шаардлагатай хэвээр байгаагийн дээр Оросын бус бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнээс ихээхэн хэмжээний хөнгөлөлт үзүүлэх (хямдруулах) шаардлагатай болж магадгүй юм.
Энэ нь биднийг Хятад руу буцаан авчирч, гадаад валютын нөөцөө төрөлжүүлэхэд чиглэсэн өргөн хүрээтэй арга зам руу аваачиж байгаа юм.
Credit Suisse-ийн Золтан Позсар (Zoltan Pozsar) өнгөрсөн долоо хоногт Бээжин одоогийн нөхцөлд Оросын эрчим хүчээр хөлөг онгоцуудыг ихээхэн хөнгөлөлттэй үнээр түрээсэлж, дүүргэх замаар гадаад валютын нөөцөө төрөлжүүлэхэд уруу татагдаж магадгүй гэсэн анхны санааг дэвшүүлж, эдгээр барааг Хятадын гадаад валютын бүрдэл хэсэг болгосноор Хятадын нөөцийг нэмэгдүүлж, АНУ-ын Сангийн сангаас хараат байдлаа бууруулна.
Орчуулсан: Сосорбарамын Майдар
https://www.scmp.com/comment/opinion/article/3170414/how-sanctions-russia-could-push-countries-diversify-foreign
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.