
Салхитын ордын авлигын хэрэгт холбогдсон шүүгч тусгай үүргийн онгоцоор иржээ.
Салхитын ордын хэргийг шүүхээр шийдэхдээ авлигал авсан хэрэгт Улсын дээд шүүхийн 3 шүүгч холбогдсон билээ. 2 шүүгчийг нь энэ хэрэгт холбоогүй гэж үзэж эрхийг нь сэргээсэн. Харин Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайханы хувьд хэрэг нь шалгагдах явцад эрүүл мэндийн шалтгаанаар БНСУ-ыг зорьсон учир хэргийг нь тусгаарласан билээ.
БНСУ-д нэлээд хугацаанд эмчлүүлж байсан тэрээр нөхрийн хамт өнөөдрийн тусгай үүргийн онгоцоор Монголд иржээ. Хэргийг эргэн сануулбал:
Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан нь Салхитын ордын хэргийг “Жи-Пи-Эф” компаний талд шийдэхийн тулд өмгөөлөгч Б.Пүрэвнямаар дамжуулан 2017.04.01-д 13 сая төгрөг, 2017.04.14-д 150 сая төгрөг тус тус авсан хэргээр Прокуророос ЯЛЛАХ ДҮГНЭЛТ үйлдээд байсан билээ. Тусгаарлагдаад байсан түүний хэрэг хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй байна.
Сэтгүүлч Б.Отгон
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.