Соёмботой ууланд гарсан галыг бүрэн унтраалаа

Twitter Print
2020 оны 04-р сар 24-нд 16:28 цагт
Мэдээний зураг,

Хан-Уул дүүргийн VIII хороо, Богдхан уулын Соёмботой ууланд өнөөдөр гал гарчээ. 

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Соёмботой ууланд гал түймэр гарсан дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 14:26 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа В.Батсайханаар ахлуулсан 32 албан хаагч 6 автомашинтайгаар ажиллаж, гал түймрийг бүрэн унтраасан байна. 

Хаврын хуурайшилттай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалсан гал түймрийн дуудлага ихсэж байгааг албаныхан анхааруулсаар байгаа юм. Өчигдөр л гэхэд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны “Богд хан-Уул”-ын “Жаргалантын-Ам”-нд шар өвс шатаж байна гэсэн дуудлагаар ОБЕГ, Үндэсний аврах бригадын алба хаагчид, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30, 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, унтраасан билээ. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.