Саунд хэрхэн зөв сууж алжаалаа тайлах вэ

Twitter Print
2021 оны 12-р сар 27-нд 13:29 цагт
Мэдээний зураг,

Алжаал тайлах үедээ буюу онцгойлон саунд хэрхэн зөв суух зөвлөгөөг хүргэе!

1. Хөл тань толгойтой нэг түвшинд, эсвэл толгойноос дээр байрлавал цусны жигд эргэлт, булчингуудын сулрал, токсин ялгаралтыг хангаж өгнө. Суугаагаараа "утуулах" нь цусны бөглөрөл, хавагналд хүргэж болзошгүй.

2. Ууранд маш их юм уух хэрэгтэй. Зөвхөн цэвэр ус, рашаанаар хязгаарлалгүй, ургамлын цай уувал биед хаван болтлоо хуримтлагдсан шингэн чинь хорт бодисуудыг хаман гарч оддог.

3. Хамгийн том алдаа бол эцсээ хүртэл шүд зуун суух. Хэдэн удаа орохоос үл шалтгаалаад уурын өрөөнд нийтдээ 35 минутаас илүүгүй байх хэрэгтэй. Оролт болгоныхоо өмнө 10-20 минут заавал амар. Яг орохоосоо өмнө биеэ хуурай болтол арчихгүй бол нойтон бие дээр уур хүндэрч, бие эвгүйцэж болзошгүй.

4. Эрс тэс арга хэмжээнүүд зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж, дархлаа сайжруулж, арьсыг залуужуулдаг. Хүйтэн шүршүүрт орж, хүйтэн жакуззид суух үйлдлүүдийг халуун жакуззид суух, халуун саунд суух үйлдлүүдтэй хослуулбал өндөр үр дүнтэй.

Saun võib teha sama palju head kui trenn - Tervis

5. Дорно дахиныхан өглөө саунд ордог. Нар жаргаснаас хойш бие ядаргаагаар дүүрч, өвчин хуучаасаа салах дургүй байдаг гэж үздэгээс тэр л дээ. Үнэхээр л өглөөний саун эрч хүчээр цэнэглэж, хөнгөн тунгалаг сэтгэлгээг бэлэглэдэг.

6. Эцэст нь мэдээж сауны дараа арьсанд тань онцгой арчилгаа хэрэгтэй. Сайтар чийгшил өгөх тос маскаа нүүр, биендээ түрхэж өгвөл үр дүнг тань удаан хадгалах болно.

Эх сурвалж: Orchlon Health Club

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.