Охинтой аавуудад өгөх зөвлөгөө

Twitter Print
2020 оны 06-р сар 25-нд 17:26 цагт
Мэдээний зураг,

Үргэлж охиныхоо хажууд байж чадахгүй мөн араатнууд сиймхийг анддаггүй учир хэдхэн зөвлөгөө хүргэе.

- Охинтой бол гэртээ хэзээч битгий согтуу хүн дагуулж ирж бай. хамгийн сайн найз байсан ч тэр..

- Гэртээ шоу цэнгээн битгий зохион байгуул.

- Айлд аль болох орхихгүй байхыг хичээ. Шаардлага гарвал байнга утасдаж юу хийж байгааг ойр ойрхон лавлаж бай.

- Архи уусан бол охин руугаа битгий ойрт, түүний орон зайд битгий нэвтэр..

- Хүүхэддээ зориулах мөнгөө хэд дахин багасгаж, түүнтэй ярилцах тоглох цагаа хэд дахин нэм.

- Охиндоо танихгүй хүнтэй харьцах талаар байнга асуулт асууж хэрхэн хариулах яаж хандах талаар зөвлөж бай.

- Аюул тохиолсон нөхцөлд хэрхэн зугтаах, хүнийг анхаарлыг хэрхэн татах талаар зааж зааварлаж бай.

- Энэ дэлхий хэдий гоё сайхан ч бас хар бараан зүйл байдгийг үлгэр домгоор дамжуулан харилцан ярилцаж ойлгуул.

- Охиныхоо хажууд битгий хатуу ширүүн үг хэрэглэж бай.

- Аав ээжийнх нь нэр барьсан хүмсүүдэд итгэж болохгүйг маш сайн ойлгуул. хоорондоо нууц үгээр дамжуулан харьцдаг тоглоом их зүгээр.

- Цэцэрлэг сургуулиас нь байнга өөрөө авч бай. аль болох хүнээр битгий авхуул.

- Олон нийтийн тээврийн хэрэгсэл зам талба гудамжаар зорчихдоо аль хэсэгт байрлах хэрхэн зорчих хэний хажууд байрлах эсэхийг сайн зааж өг.

- Охиныхоо утсанд цагдаагын дугаар болон аав ээжийнхээ дугаарыг зөвхөн нэг дугаар дараад залгаж байхаар тохируул.

- Бага насны охидуудад аль болох GPS тохиргоотой цаг авч өгч бай.

- Аав ээжийнх нь авч өгсөн амттан л чиний хамгийн дуртай амттан гэдгийг ойлгуул.

- Аль болох хүн амьтанд үнсүүлж битгий дасга... Эдгээр бол охинтой аавд хатуу ч гэсэн үнэн үг шүү. Биеэ хамгаалах буу авч өгөхөөр биеэ хэрхэн хамгаалах аргыг зааж өг.

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.