
Богдын хүрээ буюу Их хүрээ
Үгээгүй ядуу, өвчин хуучдаа баригдсан мөхөж сөнөж байсан гэж Оросууд бидний түүхийг зохион бичиж, үзэл суртлын зорилгоор худал хуурмаг, бодит байдлаас тун их ялгаатай зүйлийг хэлж ярьж ирсэн.
Гэтэл үнэндээ Хүрээ нь хуучны зураг, хувьсгалт ухуулга шиг навсархай хар гэр, ноорхой хувцастай халтар хүмүүс биш ихээхэн ганган хээнцэр, инээд наргиантай цоглог хүмүүс байсныг өрнийн хүмүүс, судлаачдын аян замын тэмдэглэл, дурсамж гэрчилнэ.
Өргөө рүү ороход 20-25 км зам дутуу байгаа ч болор шиг тунгалаг агаарт юм бүхэн дэргэд байгаа мэт харагдана.
Өргөө хотоо гэж тэргүүн хамба лам, Богд гэгээний өргөөлөн залардаг этгээд сонин хот, олон аянчин гийчин гагцхүү энэхүү нууцлаг зүйлсийн төлөөнөө л нааш зорих бөлгөө. Тэгтэл одоо тэр гайхалтай хот аварга том цар дээрх дорнын ховор нандин жимс жимсгэнэ лугаа нүдний өмнө цэлийх ажгуу.
Би Өргөөдөө хоргодсоор л.
Монголчууд хэтэрхий нүд гялбам, эрээн мяраан өнгөтэй хувцас өмсөж, яруу тансаг, сайн сайхныг нарийн мэдэрч ойлгох ухаантай, жаргал зовлон ээлжлэх энэ хорвоод “инээд наргиангүй амьдрал хаа ч байхгүй” гэж үзэх бөлгөө.
Их хүрээнд суусан Оросын консулын эхнэр Их хүрээнээс Орост байдаггүй, ховор нандин зүйлсийг худалдан авч ар гэр рүүгээ өгүүлдэг байсан хэмээн дурсан бичсэн нь бий.
Лааслуу Фурбат “Монголд хоргодсон есөн жил” номоос
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.