Хилийн боомтуудыг маргаашнаас эхлэн гурван өдөр хаана

Twitter Print
2020 оны 01-р сар 24-нд 09:01 цагт
Мэдээний зураг,

Монгол Улс, БНХАУ-ын хилийн авто замын боомтуудыг энэ нэгдүгээр сарын 25, 26, 27-ны өдрүүдэд хаана. БНХАУ-ын сар шинийн баяр тохиож байгаа тул Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд амарч, Замын-Үүдийн төмөр замын боомт олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ийнхүү БНХАУ-ын сар шинийн баяраар амрах болжээ.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Дорж

      (2.132.232.108) 2020-01-27 22:22
      • 0
      • 0

      Аюултай өвчин алга болтол хаах хэрэгтэй. Эс тэгэвээс сүүлдээ халаглана шүү. Энэ коранавирусийн өвчин бол маш аюултай өвчин. Бүх хүмүүс сонор сэрэмжтэй байгтун!!

      Хариулах