Нойр хүүхдийг ухаалаг болгодог

Twitter Print
2020 оны 04-р сар 22-нд 12:54 цагт
Мэдээний зураг,

Унтахад ухаан ургадаг гэвэл та итгэх үү.

Эцэг эх бүр л ухаалаг хүүхэдтэй байхыг хүсдэг. Гэхдээ их зүйлийг л мэддэг болговол энэ хүсэл маань биелэгдэнэ гэж боддог. Гэтэл хүүхдийн оюун ухааны хөгжил болон сурлагын амжилтад эцэг эх бидний ойшоож анзаардаггүй мөртлөө нэн чухлаар нөлөөлдөг хүчин зүйлс байдаг ажээ. Үүний нэг нь хүүхдийн нойрсолт.

Хангалттай хугацаагаар, тогтмол цагт

Саяхан британчууд нэгэн шуугиан тарьсан судалгааны үр дүнгээ танилцуулсан. Тэдний судалгаагаар шөнөдөө тогтмол цагт, наад зах нь 11 цаг унтдаг балчир насныхан тэднээс богино хугацаагаар унтдаг үе тэнгийнхнээсээ хавьгүй хурдан хөгжиж байсан нь тогтоогджээ.

Британы Вестчестерийн SRI судалгааны институтын эрдэмтэд 8000 хүүхэд дээр тэдний хөгжлийг нойрсох хэвшилтэй нь уялдуулан 9 сартайгаас нь эхлэн таван нас хүртэл нь судалсан аж. Судалгааны дүнгээс үзэхэд удаан унтдаг хүүхдүүд сонссоноо ойлгох, авиаг дуудах, математикийн энгийн ойлголтоороо бага унтагчид болон тогтмол цагт унтдаггүй үе тэнгийнхнээсээ илт давуу байв мөн нэг жил 1 цагийн дутуу нойртой явахад тэр жилдээ юу ч сурч хөгжөөгүйтэй адил байдаг байна.Иймд ээж аавууд минь хүүхдээ өдрийн цагаар болон орой эрт тогтмол цагт хүүхдээ унтуулж хэвшүүлвэл унтаж байхдаа ч ухаан ургаж байх нь.

Хүүхэд хэдэн цаг унтах ёстой вэ? – Хүүхэдтэйгээ хамт хөгжицгөөе

Эх сурвалж: Mandukhai preschool 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.