Монгол орныг аварч тусгаар тогтнуулсан улс бол хаашаа ч зайлах аргагүй Орос

Twitter Print
2021 оны 02-р сар 16-нд 17:04 цагт
Мэдээний зураг,

НҮНЖИГ

Монголчууд нүнжигтэй хоол гэж ярьдаг даа. Өөхтэй махыг л ихэвчлэн нүнжигтэй гэж хэлдэг байх аа. Монгол малын мах бол нүнжигтэй дээ. Ээ дээ, өөхтэйхэн махыг нимгэн зүсээд үмхэх ч бас л янсагхан даа. Өрөм бол тэр чигээрээ нүнжиг. Орчин үеийнхний хэллэгээр бол аминдэм гэгч ихтэй хоолыг л хэлэх болов уу. Тэр сүрхий аминдэм гэгч монголын тарган малын маханд шахцалдаад байна аа даа янз нь. За хоол яах вэ, монголчууд өлбөрч мажийтлаа хол гэмээр. Эмээлт хавьцаа очиж чадвал бод бог малын толгой шийр, гэдэс дотор овоолоод хаячихсан байдаг гэсэн биз дээ.

Бас нүнжигтэй хүн, нүнжигтэй айл гэж ярьдаг аа даа. Ороход цай унд хоолтой айлыг л хэлдэг дээ. Заавал баян тарган байх албагүй, жижиг бор гэртэй, цөөн малтай, ороход суугаад яриад баймаар аятайхан цайтай, аяга хоол борлуулаад өгдөг айлыг нүнжигтэй гэнэ дээ. Зан сайтай айлд хүн болгон ордог замаг сайтай усанд шувуу болгон цугладаг гэсэн үг бий.

Түүнээс гадна нүнжигтэй ард түмэн гэж байна. Би олон орноор явж олз ашиг хайж бэдэрсэн биш. Орос орныг л нүнжигтэй ард түмэн гэж боддог. Яг танилцаад санаа бодлоо солилцоод наалдаад нөхөрлөж чадвал орос хүмүүн нүнжигтэй шүү дээ. Монгол орныг аварч тусгаар тогтнуулсан ард түмэн маань хаашаа ч зайлах аргагүй Орос. Монголчуудыг тэмбүү ярнаас салгасан ард түмэн бол Орос. Дайнд яая даа гэж байсан атлаа 1942 онд Монголд орчин үеийн шинжлэх ухааны мэргэжилтэн бэлтгэх Их Сургууль байгуулж өгсөн ард түмэн бол Орос. Мэргэжилтэй ажилчнаас авахуулаад дээд дунд мэргэжилтэн бэлтгэж өгсөн ачтан бол Орос. За Орос манайд тэр үйлдвэр, барилга байшин гээд босгосныг дурдвал замбараагүй их л дээ.

Одоо энэ цар тахлын өмнө дэлхийн орнууд толгой гудайсан үед тэр аюулаас хамгаалах найдвартай вакцин гаргаж үйлдвэрлэсэн орны магнайд ОРОС гэдгийг манайхан мэдэж буй. Амь амьдралтай холбоотой юм болохоор арга ч үгүй юм уу даа, гуймхай мөртлөө голомхой гэгчээр манайхан Оросын “Спутник-Ү”-аас өөр вакцинаар тариулахгүй гээд хашхирч байна.

Нүнжигтэй хоолонд бялуурсаар өлсөж үзээгүй манайхан мундаг сээрдүүхэн шүү. Муу нохой цаад талын оононд санаатай гэгчээр одоо яана гэх вэ, Спутник-Ү вакцинаар тариулна даа. Долоо хоногийн дараа вакцинаар тарьж эхлэх юм гэсэн байх аа. ДЭМБ хуйвалдаад өөр орны вакцин шахах гэвэл авахгүй байсан нь дээр байх аа.

Бусад орнууд ОХУ-ыг ганцаардуулах, хүчийг саринаах, дотроос нь хагалан бутаргах гэж ихээхэн мөнгө хаяж чармайж байна. Монгол улс тэр барууны орныг дуурайж согтуу юм шиг гуйваж дайвахгүй, Оросоо түшсээр явбал болно доо.

Нүнжигтэй хүн гэдгийг оросоор олигтой оноон орчуулж чадаагүй, зөвхөн тайлбарлан буулгасан байна билээ. Нүнжигтэй хүн гэдэг өвөрмөц үг бололтой.

Самбуугийн Товуудорж

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • bi

      (76.168.138.206) 2021-02-18 11:27
      • 0
      • 0

      Орос хүмүүс орос орны тусыг хараар буддаг нөхөд өнгөрсөн лүүгээ буудвал ирээдүй чамайг их буугаар буудна

      Хариулах

    • matilda

      (197.234.221.109) 2019-09-25 20:06
      • 0
      • 0

      Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

      Хариулах

    • Зочин

      (103.9.90.231) 2014-05-15 10:52
      • 0
      • 0

      battulgagiin huvid mahnii uniig tengert tulgahad mash uureg guitsetgesen gej boddog,gehdee ene n tuuniig menjment saitai,tolgoi siireg gedgiig haruulah baih,harin garah ur dung n harj chadaagui n bolovsrol nimgentei n holbootoi baih,40 garan saya maltai baij 10 myangiin mah idne gej bodoogui bizee,hyamdorj guin huvid boliyo bolii,tehuu,ta uneheer ene turd teeg bolson bul har chuluu,uuruu yum hiihgui,uruuliig bas hiilgehgui,tanai baishing barij bgaad uhsen horigdoliin ar geriinhnees uuchlalt guisan biluu,badanjunai hotiin menejer baihdaa gazriin naimaagaar garshsan novsh bsan,haa-n yamand bhdaa hungulultei zeelen deer hudaa taviad zeel avsan hunees 10huvi avch(500sayas 50saya gesen ug)poker togloj bsan nuhur,er n tanai nam,an 2adilhan,bugd luivarchin,togloomchid,yalanguya ta

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.7) 2014-05-15 10:48
      • 0
      • 0

      NYAMDORJ GEJ HAASHAA HAMAAGUI YU CH HAMAAGUI HUTSAJ BAIDAG MAN II NOHOI UM UU DAA

      Хариулах