Антарктидад КОВИД-19 бүртгэгдэж, коронавирусын халдвар дэлхийн бүх тивд тархлаа

Twitter Print
2020 оны 12-р сар 23-нд 11:33 цагт
Мэдээний зураг,

Коронавирусын халдвар бүртгэгдээгүй үлдсэн ганц тив болох Антарктидад коронавирусын халдвар авсан 36 тохиолдол бүртгэгдсэн талаар Чилийн зэвсэгт хүчнээс мэдээлсэн байна.

Антарктидад байрлах Бернардо О'Хиггинс баазад байрлаж байсан цэргийн 26 албан хаагч болон тус баазын засвар үйлчилгээний албаны 10 ажилтан коронавирусын халдвар авчээ. Чилийн арми үйл ажиллагааг нь хариуцдаг судалгаа шинжилгээний Бернардо О'Хиггинс бааз Антарктидын хамгийн хойд эрэг орчим байрладаг аж. Чилийн зэвсэгт хүчнээс мэдээлж байгаагаар тус баазын ажилтнуудыг Чилийн хамгийн өмнөд эрэгт байрлах Магальянес мужийн эрүүл мэндийн газрын хяналтан доор ном журмын дагуу тусгаарлаж, тогтмол хянаж байгаа ба одоогийн байдлаар ямар нэг хүндрэл гараагүй аж.

Коронавирусын цар тахал эхэлснээс хойш Антарктидад байрлах судалгаа шинжилгээний болон цэргийн баазууд тус тивийг коронавирусын халдвараас ангид байлгахын тулд жуулчлалыг зогсоож, баазуудад ажиллаж буй ажидтнуудын тоог цөөлж, зарим нэг үйл ажиллагааг зогсоох зэргээр олон төрлийн арга хэмжээ авсан аж. Их Британийн Антарктидын судалгааны багийн мэргэжилтнүүд Антарктид тивд үйл ажиллагаа явуулдаг 38 баазын 1000 орчим ажилчид өнгөрсөн хугацаанд тус тивд коронавирусын халдвар тархахгүй байх нөхцлийг амжилттай бүрдүүлж чадсан ч өнгөрсөн хавар болон зун тус бүс нутаг руу орж гарах хөдөлгөөн нэмэгдсэн нь халдвар тархах эрсдлийг нэмэгдүүлжээ.

Чилийн зэвсэгт хүчнээс мэдээлж байгаагаар Антарктидад энэ сарын дунд коронавирусын халдвар авсан анхны 2 тохиолдол бүртгэгджээ. Түүнчлэн Антарктидад хамгийн ойр суурин газар болох Магальянес муж Чили улс дотроо коронавирусын халдвар хамгийн ихээр тархаад байгаа бүс нутаг юм.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.