
Өнгөрсөн ням гарагт Хойд Солонгос улс “Hwasong 12” нэртэй дунд зайн тусгалтай баллистик пуужингийн туршилт явуулсан ба тус улсын мэдээллийн төв агентлаг KCNA туршилтын үеэр авсан гэрэл зурагнуудыг танилцуулжээ.
“Hwasong 12” нь шинэ он гарснаас хойш долоо дахь пуужин бөгөөд 2017 оноос хойш анх удаа ийм хэмжээний цөмийн хүчин чадалтай пуужин хөөргөсөн нь энэ.
Өмнөд Солонгос болон Японы эрх баригчид өчигдрийн пуужингийн тухай анх мэдээлсэн бөгөөд бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл гэж буруушаажээ. “Hwasong 12” нь том оврын, хүнд цөмийн цэнэгт хошууг тээвэрлэх чадвартай аж.
Өмнөд Солонгос болон Японы албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар туршилтанд ашигласан Хвасон-12 дунд зайн тусгалын пуужин нь Японы тэнгист унахаасаа өмнө 800 км замыг 30 минутанд туулж, 2000 км өндөрт хүрчээ.
Хойд Солонгосын зүгээс туршилтын явцад Хвасон-12 төрлийн пуужингийн байгаа оновчтой онох явдал, аюулгүй байдал, ажиллагаа зэрэг нь шаардлагад нийцсэн болохыг тогтоосон хэмээн мэдэгджээ.
Гэрэл зурагнуудыг пуужингийн толгойд тогтоосон камерны тусламжтайгаар авсан ба сансраас авсан зурагнаас Солонгосын хойг болон ойр орчмын бүс нутгууд харагдаж байна.
НҮБ-аас Хойд Солонгосыг баллистик пуужин болон цөмийн зэвсгийн туршилт явуулахыг хориглож, хориг арга хэмжээ тогтоосон ч Хойд Солонгос улс хоригийг үл тоон, удирдагч Ким Жон Ун улсынхаа батлан хамгаалах чадварыг нэмэгдүүлнэ хэмээн амлаад байгаа билээ.
Хойд Солонгосын хувьд энэ удаагийн туршилт нь он гарснаас хойш пуужингийн 7 дахь туршилт болж байгаа ба Вашингтоны зүгээс Хойд Солонгостой пуужингийн болон цөмийн зэвсгийнх нь хөтөлбөрийн тухай хэлэлцээр хийхийг хүсч буйгаа илэрхийлээд байна.
Хойд Солонгосын мэдээллийн төв агентлагаас мэдээлснээр ням гарагийн туршилт нь 2017 оноос хойш анх удаа цөмийн толгой тээвэрлэх чадалтай пуужин туршсан явдал байсан аж.
Цөмийн зэвсгийн туршилтыг зогсоох тухай дээд хэмжээний уулзалтыг АНУ болон Хойд Солонгос 2018 онд хийсэн. Энэ үеэр тавьсан хориг арга хэмжээ цаашид бидэнд үйлчлэхгүй гэж өчигдөр пуужин харвасныхаа дараа Ким Жон Ун мэдэгджээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.