Бельги-Мороккогийн тоглолтын дараа Брюссельд эмх замбараагүй байдал үүсжээ

Twitter Print
2022 оны 11-р сар 28-нд 10:20 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн ням гарагт Катарт болж буй хөлбөмбөгийн ДАШТ-д оролцож буй Бельгийн шигшээ баг Мороккогийн шигшээ багт хожигдсон юм. Тэгвэл уг тоглолтын дараа хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид нийслэл Брюссель хотноо үймээн самуун үүсгэжээ.

Брюссель хотын хэд хэдэн дүүрэгт эмх замбараагүй байдал үүсэж, хөлбөмбөгийн хэдэн арван хөгжөөн дэмжигчид цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүссэн байна.

Эмх замбараагүй байдлын үеэр цагдаа нар даралтат ус шүршигч, нулимс асгаруулагч хий ашиглаж, 10 гаруй хүнийг баривчилжээ.

Бельгийн цагдаагийн газраас мэдээлснээр тус үймээнд оролцсон иргэд тэсрэх аюултай материал, салют зэргийг автозам дээр ашиглан, автомашин, цахилгаан скүүтер зэргийг галдан шатааснаас гадна уг үйл явдлыг сурвалжилж байсан сэтгүүлч нүүрэндээ шарх авчээ.

Эдгээрийг үндэслэн цагдаа нар даралтат усаар шүршигч, нулимс асгаруулагч хий зэргийг ашиглахад хүрсэн гэжээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.