Халдвар, хавдар, сэтгэц зэрэг арван өвчлөлд 13А маягт шаардахгүй

Twitter Print
2022 оны 04-р сар 11-нд 11:48 цагт
Мэдээний зураг,

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 01 дүгээр тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш амбулаторийн болон хэвтүүлэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээ үзүүлэх тохиолдол бүрд илгээх бичиг шаардаж байгаа талаарх гомдол иргэдээс ирж байгаа тул дараах тохиолдлуудад илгээх бичиг шаардахгүй байхыг анхааруулж байна.

Үүнд:

  1. Халдварт өвчний тусламж, үйлчилгээ

  2. Шүд, амны хөндийн тусламж, үйлчилгээ

  3. Чих, хамар, хоолойн тусламж, үйлчилгээ

  4. Хорт хавдар, осол гэмтлийн тусламж, үйлчилгээ

  5. Арьс, харшлын тусламж, үйлчилгээ

  6. Эрүүл мэндийн байдал болон эрүүл мэндийн байгууллагад хандахад нөлөөлөх хүчин зүйлс

  7. Сэтгэц, зан үйлийн эмгэгийн тусламж, үйлчилгээ

  8. Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ

  9. Сэргээн засах тусламж, үйлчилгээ

  10. Амбулаториор хийгдэх мэс ажилбар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.