Ө.Энхтүвшин: Байнгын нислэг хийдэг орнууд руу л онгоц нисгэнэ, өөр улс руу явж чадахгүй

Twitter Print
2020 оны 04-р сар 28-нд 14:16 цагт
Мэдээний зураг,

УОК өнөөдөр хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргасан. Гаргасан шийдвэрийн талаар УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл өгсөн. Энэ үеэрээ гадаадад байгаа иргэдийн талаар ч мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр "Гадаадаас ирэх хүмүүсийн тоо байнга нэмэгдэж байна. 9890 хүн одоо эх орондоо ирэх хүсэлтэй байгаа. Бид иргэдээ байнга татаж авч ирж байна. Онгоцоор, бусад хэлбэрээр ч ирж байгаа. Дэлхий дахинд нийтдээ 190 мянган монгол иргэн байгаа. Бид эмчилгээнд орсон, жирэмсэн, өндөр настай хүмүүсээ эхний ээлжинд татаж авах журам гаргасан. Энэ шалгуураа л бид баримтална. Солонгосоос ирэх хүмүүсийн тоо байнга нэмэгдэж байгаа. Бид татаж авчирч байна. Цаашид ч авна. 

Элчин сайдын яамны гадаа суулт хийх гэж байна гэсэн. Суулт хийгээд нэмэргүй шүү дээ. Суулт хийлээ гээд онгоцны тоо нэмэгдэх биш. Багийнх нь тоо нэмэгдэхгүй. Тиймээс суулт хийж, Элчин сайдын яамныханд хүндрэл учруулах хэрэггүй. Энэтхэг зэрэг улсууд руу нисэж чадахгүй байна. Мөн Австрали, АНУ руу явж чадахгүй шүү дээ. Тиймээс байнгын нислэг хийдэг орнуудад ирвэл бид яаж ийж байгаад авах боломжтой. МИАТ-ээ нисгэнэ, гэхдээ байнгын нислэг хийдэг орнууд руугаа л ниснэ. Өөр орон руу явж чадахгүй, чадна гэж худлаа хэлж чадахгүй. Солонгост суралцаж байгаа оюутнуудаа бид 250-иар явуулаад л байгаа. Харин явчихаад, хоёр, гуравхан хоногийн дараа буцах хэрэгтэй боллоо гэж болохгүй шүү гэдгийг л хэлж байна" гэлээ. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Чимэг

      (103.229.120.104) 2020-04-28 15:40
      • 0
      • 0

      Энэ эрүүгээрээ амьсгалдаг өвөө маскаа ам, хамра дараад зүүгээд сурчихмаар байна. Харахаас сэжиг хүрэх юм.

      Хариулах