Яо Мин Монголд ирнэ

Twitter Print
2014 оны 05-р сар 16-нд 07:42 цагт
Мэдээний зураг,

NBA-ийн драфыг тэргүүлж байсан Хятадын алдарт сагсан бөмбөгч Яо Мин ирэх зун манай улсад ирэх гэж байна. Түүнийг Монголын залуучуудын холбооноос урьж байгаа аж. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Хьюстон Рокетс” багт хүчин зүтгэж байсан тэрээр 2002 оны драфтын нэгдүгээр бүсийн эхний сонголтоор АНУ-ын мэргэжлийн лигт элсэж байсан. Тэр цагаас хойш  NBA-д 9217 оноо, 4494 удаа самбараас бөмбөг авч 920 блок шот гүйцэтгэсэн шилдэг тоглогч байв. Мөн “Бүх оддын тоглолт”-д 2003-2009, 2011 онд нийт найман удаа Өрнөд бүсээс шалгарсан Азийн шилдэг тамирчин юм. Нутагтаа “Шанхай шаркс” багт тоглож байсан түүнийг Нанхиадаас NBA-д анхлан хөл тавьсөн Ван Жи Жи АНУ-д тоглох замыг нээж өгчээ. 229 см өндөр Яо Мин Үндэсний сагсан бөмбөгт ирээд бүх NBA-ийн хоёрдугаар бат 2007, 2009 онд хоёр удаа, гуравдугаар багт 2004, 2006, 2008 онд гурван удаа нэрлэгдэж Азийн аварга шалгаруулах тэмцээнд 2001, 2003, 2005 онд гурван удаа “Үнэ цэнэтэй тоглогч”-ийн шагналыг хүртсэн байна.

М.Золбаатар

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.