Б.Ундармаад оноосон 2.6 жилийн хорих ялыг хүчингүй болгож СУЛЛАЖЭЭ

Twitter Print
2020 оны 10-р сар 22-нд 14:50 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох шүүх хурал дөрвөн удаа хойшилсоны эцэст өнгөрсөн наймдугаар сарын 11-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж түүнд 2.6 жилийн хорих ял оноож, Эмэгтэйчүүдийн нээлттэй хорих ангид хорин нийтийн албанд ажиллах эрхийг нь зургаан жилээр хассан. 

Тэгвэл түүнд холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр болж 2.6 жилийн хорих ял оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож 40 сая төгрөгөөр торгож шийдвэрийг гаргажээ. 

Ингэснээр УИХ-ын гишүүн Б.Ундармааг сулласан байна. Түүнийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа ЖДҮХС-аас өөрийн хамаарал бүхий "Доктор мэйж" компанидаа 800 сая төгрөгийн зээл авсан хэмээн буруутгаж, дээрх шийдвэрийг гаргажээ. 

Одоогоор ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авсан үндэслэлээр УИХ-ын гишүүн асан Г.Солтанд гурван жилийн хорих ял оноогоод байгаа. Мөн УИХ-ын гишүүн асан Б.Батзоригт Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮХС-аас төрийн өндөр албан тушаалтнуудад зээл олгосон үндэслэлээр 40 сая төгрөгийн торгууль ногдуулсан юм. Түүнчлэн маргааш УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирыг ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компанид зээл авсан үндэслэлээр шүүхээс ял оноосон юм. 

Т.Хулантахь

Эх сурвалж: Isee.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.