Гардения- Жасмин

Twitter Print
2020 оны 08-р сар 09-нд 15:43 цагт
Мэдээний зураг,

Gardenia- Гардения бол гэрийн нөхцөлд ургуулаад нэг их элбэгшээгүй байгаа халуун орны ургамал юм. Энэ цэцгийг ааштай (капризный) гэж үздэг бөгөөд онцгой арга барилыг шаарддаг.

Гэсэн ч арчилгааны бүх дүрэм журмыг тохируулаад таатай нөхцлийг бүрдүүлэхэд л та өөрийн зорилгодоо хүрэх боломжтой. Бидний сонирхоод байгаа Гардения бол жасмины төрлийнх бөгөөд хамгийн арчилгаа бага шаарддаг гэж үздэг байна. За ингээд арчилгааны үндсэн дүрмыг товчхон хэлье:

-Цэцэг нь агаарын температурын гэнэтийн өөрчлөлтийг тэсвэрлэдэггүй.

-Ургамал нь дунд зэргийн чийгтэй хөрс шаардагддаг.

-Хэт их ус, илүүдэл чийгийг зөвшөөрдөггүй.

-Хүчиллэг хөрсөнд дуртай!. Хүчиллэгийг тохируулах олон арга байдагаас: 1 л усанд 2-3 дусал лимоны шүүс гэж тооцоод сардаа нэг услаж болно.

-Гэрэл сайтай газарт байлгах, гэхдээ наранд шууд биш. Өвөл нэмэлт гэрэлтүүлэг хэрэглэнэ.

-Өндөр чийгшилтэй орчинд сайн ургадаг, ялангуяа булцуу үүсч байгаа үед бүр онцгой. Шүрших, дэргэд нь савтай ус тавих зэргээр... Ер нь бол шүрших бөгөөд цэцэг дэлгэрснээр шүршихийн оронд орчныг нь өөр аргаар чийгшүүлж өгнө.

-Нахиалах үе, цэцэглэлтийн үе шатанд байрнаас нь хөдөлгөн өөрчилж, тэр ч байтугай цэцгийг эргүүлэх боломжгүй юм. Энэ дүрэм бас өвөлжүүлэлтийн үед онцгой мөрдөгдөх ёстой шүү.

-Ургамал нь дулаан уур амьсгалд байдаг бөгөөд хамгийн дулаан температур нь 20 градус дулаан (нэмэх, хасах 2 градус хэлбэлзэж болно) юм.

-Усалгааг зөвхөн цэвэршүүлсэн, өнжөөсөн, борооны усаар услах, "анхаарах нь" үргэлж бүлээн усаар хийх ёстой. 2-3 хоноод хөрсний өнгөн хэсэг сайн хатсан үед услана. Өвөл усалгааг цөөлнө.

-Цэцгэлдэг ургамалд зориулсан бордоогоор бордох ба булцуу болон цэцэглэлтийн үед "төмөр" -өөр баялаг бордоо хэрэглэвэл зүгээр. Минеральный болон органик бордоогоор ээлжлэн бордож өгнө. Тэгээд сав солих, шилжүүлэн суулгах үйлдэлд маш их дургүй. Зөвхөн зайлшгүй тохиолдолд л хийнэ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (65.29.238.27) 2014-05-16 10:09
      • 0
      • 0

      manai tootgor, tagtgar ,navtgar erunkhiilugch baidagui, uul n end tend showuu khiigeed baidagsan

      Хариулах