Э.Дэлгэрмаа Делигээс хүрэл медаль хүртлээ

Twitter Print
2020 оны 02-р сар 21-нд 09:39 цагт
Мэдээний зураг,

Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд таван бөх тойргоор барилдснаас залуучуудын ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа хоёр ялж, хоёр ялагдснаар хүрэл медаль хүртэв.

Азийн аваргад анх удаа зодоглосон түүний хувьд өнгөрсөн жилийн залуучуудын дэлхийн аварга Японы Нарүха Мацүюки, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, эзэн орны Дивья Какранд ялагдсан ч Узбекистаны Азода Эсбергенова, Казахстаны Албина Каиржелдинова нарыг цэвэр ялж тивийн аваргаас медаль зүүлээ.

Ийнхүү өнөөдөр хүч үзсэн манай таван нядхан бүгд медалийн төлөө хүч барилдснаас хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, хоёр нь хүрэл медалийн төлөөх барилдаанд дийлдэв. 50 кг-д Б.Мөнхнар Узбекистаны Даулетбик Якшимуратовад 3:8-аар, 76 кг-д Г.Ариунжаргал "Рио-2016" олимпийн наадмын хүрэл медальт Казахстаны Эльмира Сыздыковад цэвэр ялагдсан.

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.