Кочита Вурст Eurovision-ыг авсалжээ

Twitter Print
2014 оны 05-р сар 16-нд 10:31 цагт
Мэдээний зураг,

Европ дахин болоод Төв азийн зарим улс орнуудыг хамарсан дуу хуурын "Eurovision" наадамд Турк улс жил бүр оролцож ирсэн бол Австрийн сахалт дуучин Кончита Вурст тэргүүн байрын шагнал авсантай холбогдуулан уг наадамд дахин оролцохгүй болохоо мэдэгжээ.

Оросын олон нийт онцгой дүргүйцлийг хүргэсэн “Сахалтай бүсгүй” Вурстын тухайд мөн Туркийн эрх барих намын депутат, гадаад харилцааны хорооны нарийн бичгийн дарга Волкан Бозкир дүргүйцлээ илэрхийлж "Турк улс энэ наадамд оролцоогүй нь дээр байж" гэж мэдэгдсэн байна.

Тус улс уг наадамд орлцохоо больж буй шалтгаан ч тодорхой, 2012 оноос наадмын үнэлгээнд өөрчлөлт орж, телевизийн үзэгчдийн саналыг авсаны дараа шүүгчдийн нэгдсэн үнэлгээ өгдөг болсон учраас бодитой шалгаруулалт болохгүй гэж үзэх болсон. 2010 онд Туркийн дуучин “We Could Be The Same” дуугаараа хоёрдугаар байрт шалгарч байсан бол үнэлгээний журамд өөрчлөлт орсоноор доогуур оноо авах болсон гэж үзэж болжээ.

ОХУ мөн уг наадамд оролцохоо болих тухай санал гарсаар байгаа аж. Оросын Коммунист намаас сонгогдсон депутат Валерий Рашкин "Имй утгагүй тэнэглэлд оролцохоо болих цаг болсон" хэмээн парламентын хуралдаан дээр үг хэлэхдээ тэмдэглээд үүний оронд харин энэ төрлийн "Евразийн дуу хоолой" гэх шинэ наадам зохион байгуулах санал тавьсан байна.

Энэ зэрэгцээ Белорусс улсын Славян үндэстний хороо уг саналыг дэмжиж байгаагаа мэдэгдэж Кончита Вурстад шагнал өгсөн явдал "Европын холбоонд эрүүл сэтгэлгээний үнэ цэнэ эцэстээ тултал унасныг гэрчилж байна" гэж онцолжээ.

Л. Отгонбат

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.