М.Энхсайханд 4.6 жилийн хорих ял оноолоо

Twitter Print
2020 оны 05-р сар 07-нд 15:20 цагт
Мэдээний зураг,

Гурван өдрийн турш үргэлжилсэн Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох шүүх хурал дөнгөж сая дууслаа. Шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар буруутган шүүж, улмаар түүнд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 22.2 болгон нэгтгэн зүйлчлэх нь зүйтэй байна гэж үзлээ. 

Ингээд шүүхийн шийдвэрийн талаар БЗД, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс тодруулахад "Прокуророос М.Энхсайханд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт нэгтгэн шүүгдэгч М.Энхсайханд Нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрх хасах ялыг хугацаатай хорих ял эдэлж дууссан цагаас эхлэн тооцно. 

Мөн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтсон байна" гэлээ. 

М.Энхсайханы өмгөөлөгч Д.Оросоогоос шүүхийн шийдвэрийн талаар тодрууллаа. 

-Анхан шатны шүүхийн шийдвэр гарлаа. Санал нийлэх үү? 

-Үгүй. Нэг талыг барьж мөрдөн байцаалт явагдсан. Шинжээч нар алдаатай дүгнэлт гаргаснаа хүлээн зөвшөөрсөн. Прокурорт буцааж дахин шалгах хангалттай боломж байсан. Тиймээс бид давж заалдах шатны шүүхэд хандана. 

-Эрүүгийн хуулийн хоёр зүйл ангийг нэгтгэж, шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дээрдүүллээ гэж шүүгч тайлбарласан? 

-Дээрдүүлсэн юм биш. Гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа цаг хугацаанд хэрэглэж байсан хуулийг буюу 2002 оны хуулийг хэрэглэсэн бол дээрдсэн гэж үзэх байлаа. Гэмт хэрэг үйлдэгдээгүй. Гэрээний төсөл боловсруулсан л үйл явдал. Үүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (139.5.217.242) 2020-03-03 15:02
      • 0
      • 0

      Монголоос урвасан хужаа гаралтад шударга бус байсан ч хамааагүй устгаж хороож хориж л байхад болно

      Хариулах

    • Сж

      (103.26.195.199) 2020-02-25 11:43
      • 0
      • 0

      Баттулга Хүрэлсүх 2 ийг тууштай дэмжие. Өмнөх засгийн газрын дайсан этгээдүүдийг, одоо байгаа зальтнуудыг бүгдийг барьж авна

      Хариулах

    • 7894666

      (49.0.137.6) 2020-02-21 11:56
      • 0
      • 0

      Энэ ч ёстой Шүүх, прокурор болон Монголын Төрийг юу болгож байгаагаа Женко-Зика 2 ч яруу тодоор харуулж байх шиг байнаа. Харин Монголын ТЗ-ын 260 сая доллар хуссан, Хятадуудтай нууц гэрээ хийхээр барим бичигт гарын үсэг зурсан, Төмөр замыг 10 жилээр гадны гар хөл болж саатуулсан гэдгээр ЖЕНКО чин харин жинхэнэ Төр ард түмний эсрэг бүх насаараа хоригдох хэрэг хийчихээд байгаа юм биш үү. Энхсайхан ахалж гэрээ бэлтгэж УИХ-д оруулахаар 2015-2016 онд ажиллаж, батлагдаагүй тэгээд л өнгөрсөн. Энэ ер 1930-иад он болох гээд байгаа юм биш үү. Болгоомжтой л байх хэрэгтэй болж дээ.

      Хариулах

    • Сж

      (103.26.195.199) 2020-02-25 11:39
      • 0
      • 0

      Танай хятадууд Баттулга Хүрэлсүх 2ийг харлуулахгээд л үзээд байх юм. Чадахгүй. Одоо төр Монгол хүмүүсийн гарт байна

      Хариулах

    • ют

      (202.179.24.227) 2020-02-21 11:36
      • 0
      • 0

      ТӨРд Шургалсан эрхмүүд ШУНАЛЫНХАА АЧААР шоронг насаараа амьдрах ГАЗРААР СОНГОН ХУДАЛДАЖ АВСАН.

      Хариулах