Өдөр бага зэрэг унтах нь хийг дарж, биеийн хүчийг арвидуулах тустай

Twitter Print
2023 оны 04-р сар 20-нд 15:17 цагт
Мэдээний зураг,

Тэжээлийн улирал буюу 4-5 дугаар сарын үед архинд согтсон, хүч барагдсан, бие сэтгэл шаналсан, хүнд хүчир ажлаас болж ядарсан, хөгшин настай, сэтгэл санаа тайван бус айсан хүмүүс шөнийн богиноор биеийн хүч, өнгө зүсээ алдан, хийгээ аривдуулж байдаг.

Тиймээс энэ үед өдөр бага зэрэг унтах нь хийг дарж, биеийн хүчийг арвидуулах тустай. Бусад тохиолдолд өдөр унтваас бадганыг ихээр үүсгэж, хөөж хавдах, бодол санаа мунхрах, толгой өвдөх, залхуурах, ханиад томуу зэрэг халдварт өвчин тусах тул өдөр унтахыг тэвчих хэрэгтэй.

Хүний нойр хэтэрхий аривдан ихсэх нь бадган аривдаж, хямарснаас болдог тул бадганыг амирлуулах өлсгөх, бөөлжүүлэг эмчилгээ зэргийн аль тохирохыг сонгон хийж нойрыг багасгадаг.

Хэрэв шөнө нойр сэргэг буюу унтаж чадахгүй байвал бүлээн сүү, тараг, архи, махны шөл зэрэг бүлээн, шимтэй идээ унд идэх, гүнжидийн тос зэрэг үрийн тосоор толгойд иллэг хийн, чихийг бага зэрэг бүлээтгэсэн тостой хөвөнгөөр бөглөвөл хийн бэлгэ чанар дарагдан унтаж амарна.

Эдгээр арга хэмжээг авсан ч шөнө нойр сэрвэлзэн унтаж чадахгүй байгаа бол ямар нэгэн ужиг өвчнөөс болсон хэрэг.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.