
Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын Энхийн-Од бол Монголын сагсан бөмбөгийн шинэ од. Тэрбээр амралтаараа эх орондоо ирээд байгаа бөгөөд өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, “Шилдэг тоглогч”-оор шалгарчээ.
Тэрбээр өнгөрөгч зургадугаар сард Улаанбаатар хотын төв талбайд зохион байгуулсан 18 хүртэлх насны сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-д тун амжилттай оролцож, “Мэргэн бууч” буюу хамгийн өндөр оноо авсан тамирчдын жагсаалтыг тэргүүлж байсан удаатай.
Сагсан бөмбөгийн гэр бүлээс гаралтай Ш.Энхийн-Од энэ жил 18 нас хүрэх бөгөөд авьяаслаг ирээдүй тамирчин гэдгээ харуулсаар байна.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.