“Рио Тинто” компани 7 тэрбум 200 сая долларын ноогдол ашиг тараажээ

Twitter Print
2021 оны 01-р сар 15-нд 09:22 цагт
Мэдээний зураг,

Рио Тинто компани МУ-ыг хэрхэн хохироогоод байгаа талаар Нидерландын доктор Роданте Алерс гадаадын хэвлэлд ийн бичсэн байна... /2020/04/08/

- Рио Тинто компани 2019 онд хувь нийлүүлэгчиддээ 7 тэрбум 200 сая долларын ноогдол ашиг өгчээ. Түүний хажуугаар Ерөнхий захирлынхаа цалинг 27%-иар нэмсэн нь тус захирал өөртөө 5 сая 790 мянган фунт стерлинг авсан хэрэг юм...

-"ОТ Watch"-тай хамтран SOMO-ийн хийж "Mining Taxes"-ийн тайлангаар Рио Тинто нь Монголчуудын нэхэж буй 155 сая доллараас хавьгүй их мөнгө буюу 232 сая долларын татвараас зугтаж чадсан байна...

-Рио Тинто анх төлөвлөж байсан хүчин чадлынхаа 50%-тай тэнцэх хорт хаягдлын секц нэмэн барьж хортой талбайг өргөтгөхөөр төлөлвлөж байна... хэмээн тус тус мэдэгдээд цааш нь:

-Рио Тинто компани Монголын парламентийн 92-р тогтоол зөвлөмжийн дагуу газар доорхи уурхайн ашиглалт, үлдэгдлийн агуулах, /цацраг идэвхт болон хорт хаягдлын агуулах/ шинэ байгууламжийн экологи, нийгмийн нөлөөллийн үнэлгээг хэзээ хийх вэ?

-Хэрэв Оюу Толгой нь боловсруулалт хийх хэмжээнд хүрсэн юм бол хорт хаягдал хадгалах талбайг 50% ихэсгэх ямар шаардлага байгаа вэ?

-Уурхай байгуулснаас хойш одоог хүртэлх усны нөөц, усны эргэлтийн талаархи тооцоог хэзээ ил болгох вэ? хэмээн асуулт тавьжээ.

Тэгэхээр энэ бүхэн юу гэсэн үг болох вэ?

Ноогдол ашиг гэдэг бол бүх цэвэр ашиг гэсэн үг биш. Харин олсон ашгийнхаа тодорхой хувийг хувьцаа эзэмшигчиддээ хуваарилна гэсэн үг юм.Тэгэхээр Монголын Говь дахь Оюу Толгойн Орд газраас тэд аль хэдийнээ оруулсан бүх хөрөнгөө нөхөөд авчихсанаар үл барам тэр оруулсан гэгдэх хөрөнгөнөөсөө 2,5 дахин их мөнгийг ноогдол ашиг хэмээн тараасан байна. Энэ бол зөвхөн 2019 оны ноогдол ашиг. 2020 оных одоо тараагдана гэсэн үг...

Ийм байтал Монгол Улс Оюу Толгойгоо 40 жил ашиглуулсны эцэст 22 тэрбум долларын өртэй хоцрох тооцооллыг Монголын эдийн засагчид гаргасан байгаа. Эндээс харвал Рио Тинто компани Монголд хөрөнгө оруулсан биш Монгол Улс Рио Тинтод асар их хөрөнгө оруулсан, оруулсаар байгаа, оруулсаар байх болно гэсэн үг юм.

Эх сурвалж: Судлаач Д.Ганхуяг /ganaa.mn/

НААД НОГДОЛ АШИГ ЧИНЬ МОНГОЛЫГ ДЭЭРЭМДСЭНИЙ ШАГНАЛ...

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.