Ясны сийрэгжилтийн үед кальцийн бэлдмэлийг хэрэглэх нь

Twitter Print
2022 оны 07-р сар 27-нд 09:36 цагт
Мэдээний зураг,

ЯСНЫ СИЙРЭГЖИЛТИЙН ҮЕД КАЛЬЦИЙН БЭЛДМЭЛ ХЭРЭГЛЭХ ТУХАЙ ТОВЧХОН

"Монхимо" компанийн эрдэм шинжилгээний захирал химийн ухааны доктор Д.Дэмбэрэлням нарын судалгаагаар:

23 мянган хүн хамруулсан яс сийрэгжилтийн оношлогооны судалгаагаар эрсдэлтэй хувийн дийлэнхийг эмэгтэйчүүд эзэлсэн байна. Түүнчлэн 4-30 насны, 31-45 нас, 45-аас дээш насны ангиллаар нь аваад үзэхэд 4-30 насанд ясны сийрэгжилт, нягтан алдах өвчин байх ёсгүй. 31-45 ч мөн хүний ид нас. Гэтэл 30-45 насны 50 хувь нь ясны сийрэгжилтэд өртөж, нягт нь буурсан байна. Манайд хандсан 20 гаран мяган хүний 5 дээш насны 80 гаруй хувь нь сийрэгжилттэй байна гэж гарсан байна.

КАЛЬЦИ ХЭРЭГЛЭХ

Кальцийн бэлдмэл нь остеопороз үүсчихсэн байгаа үед дангаараа эмчилгээний ач холбогдолгүй байдаг. Яагаад гэвэл эмгэг ажмын хувьд цаад остеокласт, остеопласт эсүүдийн үйл ажиллагаа алдагдчихаад байгаа учраас нөлөөгүй.

Кальцийг уухдаа заавал витамин Д3-тэй уудаг. Яагаад гэвэл кальцийг гэдэсний ханаар шимэгдүүлж, цусанд оруулах хамгийн гол фермент нь витамин Д3-т байдаг.

Эдгээр эмүүдийг уухынхаа өмнө ходоод гэдэсний замын дурандаж шалгах ёстой байдаг. Яагаад гэхээр энэ эмүүд нь ходоод гэдэсний замаас цус алдах магадлалыг нэмэгдүүлж байдаг. Хэрэв өнгөц үрэвсэлтэй байх юм бол хангалттай хэмжээний усаар даруулж уух ёстой. Цус алдах магадлалтай байх юм бол энэ эмүүдийг хориглоод өөр эмчилгээг сонгох ёстой.

Зохистой кальцийн хэмжээний хувьд 9-13 насны хүүхэд 1300 мг хэрэглэх ёстой. Учир нь өсөж байгаа организм илүү кальци шаарддаг. Эхчүүдийн хувьд 30гр кальцийг хүүхдэдээ тасалж өгч байдаг. Хүнсээр авч байгаа кальци илүүднэ гэж байхгүй. Бид сүү цагаан идээнээс л багахан кальци авч байна. Бид ийм л бага хэрэглээтэй байгаа юм. Кальци дутагдах нь 150-иад төрлийн өвчний үндсэн шалтгаан болдог.

Кальци нь эсгэлэн сүүн бүтээгдэхүүнүүд, жишээлбэл, аарц, айраг, аарууланд хамгийн их агуулагддаг. Сүүлийн үед сүүг уухыг зөвлөмж болгохгүй байна.

ЯСНЫ СИЙРЭГЖИЛ БА ХӨДӨЛГӨӨНИЙ ДУТАГДАЛ

Ясны сийрэгжилтэд хүргэдэг үндсэн шалтгаануудын нэг нь хөдөлгөөний дутагдал. Ясанд тодорхой хэмжээний ачаалал өгч байж бэхждэг. Ачаалал өгөхгүй байхаар яс бэхжүүлэх шаардлагагүй болчихдог.

Ясны сийрэгжилтийн үед хийдэг үндсэн гурван дасгал байдаг. Нэгдүгээрт биеийн жингийн ачаалал авах дасгал, хоёрт тодорхой эсэргүүцэлтэй дасгал, гуравт, уян хатан чанарыг сайжруулах дасгал орно.

Дасгал хөдөлгөөнтэй хавсраагүй, тохиромжгүй тунгаар хэрэглэсэн тохиолдолд чулуу үүснэ гэсэн үг.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.